Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Монголын геологи, хайгуул-2017 чуулга уулзалт эхэллээ

2017 оны 3 сарын 23

Монголын үйлдвэрлэлийн геологчдийн холбоо”-ноос санаачлан 2009 оноос зохион байгуулж ирсэн "МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ" чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль, Монгол Улсын Их сургууль зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Чуулга уулзалт Корпорейт Конвеншн төвд нээлтээ хийлээ. 

“Монголын Геологи, Хайгуул 2017” чуулга уулзалтын хүрээнд:

·         Үндсэн хуралдаан, хэлэлцүүлэг

·         Ашигт малтмалын ордын хайгуул, уул уурхайн ашиглалтын төслүүдийн танилцуулга, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт

·         “Хайгуулчин”сэтгүүл

·         Байгууллагуудын танилцуулга, үзэсгэлэн

·         Зураглалын шилдэг баг шалгаруулах

·         Хайгуулын шилдэг баг шалгаруулах

·         Оюутны эрдэм шинжилгээний бага хурал

·         “Монгол орны байгаль – Хайгуулчдын дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн

·         “Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис”үзэсгэлэн

·         Мэргэшүүлэх сургалт

·         “Цэцээ гүн”спорт, гео-аялал

Үндсэн хуралдаан, хэлэлцүүлэг:

Засгийн газрын цаг, региональ судалгаа, ашигт малтмалын ордын эрэл хайгуулын аргачлал, техник технологи, геологи уул уурхайн төслүүдийн танилцуулга, үр дүн, хөрөнгө оруулалтын орчин ба нөхцөл байдал, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөв, хандлага зэрэг агуулга бүхий илтгэл, хэлэлцүүлэг хийгдэнэ.

Эрдэс баялгийн салбарын тулгамдсан асуудал, хууль эрх зүйн орчин, төрийн бодлого, засгийн газрын дэмжлэг, хөрөнгө оруулалтын орчин, бэрхшээл, боломж, шийдэл, хөрөнгө оруулалтыг дэмжих татварын бодлого, томоохон төсөл хөтөлбөрийн талаар чуулга уулзалтад оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж гарсан үр дүн, санал дүгнэлтийг нэгтгэн “Зөвлөмж” гарган холбогдох байгууллагуудад хүргүүлэн хэрэгжүүлэх талаар анхаарал хандуулан ажиллана.

Илтгэл, хэлэлцүүлэгт оролцогчид:

Улсын их хурал, Засгийн газрын гишүүд

Төрийн захиргааны төв байгууллагууд, засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагууд

Элчин сайдын яам, өргөмжит консулууд

Эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиуд

Эрдэс баялгийн салбарын тэргүүлэх эрдэмтэд, судлаачид, зөвлөх ба мэргэшсэн инженерүүд, геологчид, уурхайчид

Хөрөнгө оруулагч, хайгуул болон ашиглалтын төсөл хэрэгжүүлэгч гадаад дотоодын хайгуул, уул уурхайн компаний төлөөлөл байна.

Хугацаа: 2017.03.23-24 (0900-1800 цаг)

Байршил: Корпорейт Конвеншн төв

Ашигт малтмалын ордын хайгуул, уул уурхайн ашиглалтын төслүүдийн танилцуулга,

хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт

Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг төслөө танилцуулах, хөрөнгө оруулагч олох, хамтран ажиллах байгууллагаа сонгох боломжийг бүрдүүлэх зорилготой хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтыг тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулж байна.

Оролцогч:

·         Хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч уул уурхайн компаниуд

·         Банк санхүүгийн байгууллага

·         Хөрөнгө оруулах сонирхолтой бизнес эрхлэгч

·         Геологи хайгуулын зөвлөгөө үйлчилгээний компаниуд

·         Олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд

·         Лабораториуд

Бүртгэх хугацаа: 2017.03.20

Хугацаа: 2017.03.24 (0900-1800 цаг)

Байршил: Корпорейт Конвеншн төв

Байгууллагуудын үзэсгэлэн, танилцуулга

Төрийн байгууллагууд өөрийн үйл ажиллагааг чуулганд оролцогчдод нээлттэй сурталчилж, мэдээлэл өгнө.

Геологи хайгуул, уул уурхайн чиглэлээр ажилладаг компаниуд хэрэгжүүлж буй төслүүдээ танилцуулах, байгууллагаа  сурталчилах,  ажил үйлчилгээний талаар мэдээлэл өгнө.

Энэ хэсгээс чуулга уулзалтанд оролцогч та бүхэн төрийн үйлчилгээний талаар мэдээлэл авч, төсөл хөтөлбөрүүдтэй танилцаж, хамтран ажиллах компаниа сонгох боломжтой болно.

Бүртгэх хугацаа: 2017.03.20

Талбайн хэмжээ: 2м х 2м х 1м хэмжээтэй

Байршил: Корпорейт Конвеншн төв

 Зураглалын шилдэг баг шалгаруулах

Геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн, үр дүнгийн тайлан бичиж, хамгаалсан хамт олны хөдөлмөр, бүтээлийг үнэлж “ЗУРАГЛАЛЫН ШИЛДЭГ БАГ“ шагналаар шагнаж багт ажилласан инженер техникийн ажилтнуудыг алдаршуулах, сурталчилах

Материал хүлээн авах хугацаа:2017.03.20

Шагнал гардуулах хугацаа:2017.03.24

Байршил: Корпорейт Конвеншн төв

Хайгуулын шилдэг баг шалгаруулах

Улс орны эдийн засагт нөлөөлөхүйц ашигт малтмалын ордын эрэл, хайгуулын ажлыг хийж гүйцэтгэсэн, үр дүн, нөөцийн тооцооны тайланг бичиж хамгаалсан хамт олны хөдөлмөр, бүтээлийг "ХАЙГУУЛЫН ШИЛДЭГ БАГ" шагналаар шагнаж багт ажилласан инженер техникийн ажилтануудыг алдаршуулах, сурталчилах

Материал хүлээн авах хугацаа:2017.03.20

               Шагнал гардуулах хугацаа:2017.03.24

Байршил: Корпорейт Конвеншн төв

 

Оюутны эрдэм шинжилгээний бага хурал

“Монголын Геологи, Хайгуул 2017”чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулагддаг “Голден Хилл” ХХК-ний нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний 9 дэх удаагийн бага хурал МУИС, ШУТИС-ийн геологи, уул уурхайн чиглэлээр сурч байгаа бакалаврын өдрийн ангийн оюутнуудын дунд зохион байгуулагдана.

Материал хүлээн авах хугацаа:2017.03.05

Болох хугацаа:2017.03.09

                                                            Байршил: ШУТИС

“Монгол орны байгаль – Хайгуулчдын дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн

Шалгаруулах номинаци

1.    Ховор агшин

2.    Байгалийн тогтоц

3.    Ур чадвар

Материал хүлээн авах хугацаа: 2017.03.21

Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис үзэсгэлэн

Шалгаруулах номинаци

1.    Хүдэр, ашигт малтмал

2.    Эрдэнийн талст

3.    Ховор сонин тогтоц бүхий дээж, цуглуулга

Материал хүлээн авах хугацаа: 2017.03.21

 Мэргэшүүлэх сургалт

“Монголын геологи, хайгуул 2017” чуулга уулзалтын хүрээнд геологи, эрдэс баялгийн салбарын инженерүүдэд зориулсан нэг өдрийн мэргэшүүлэх сургалтыг

“Эрэл, хайгуулын геохимийн судалгааны аргууд” сэдвээр Монгол улсын Зөвлөх инженер, доктор А.Готовсүрэн,

“Нүүрсний давхаргын метан хий” сэдвээр АМГТГ, “Жи Өү Эйч” ХХК, “Эрдэнэс метан” ХХК,  “Петровис ресурс” ХХК зэрэг байгууллагуудын зөвлөх, мэргэшсэн инженерүүд, “Эрэл, хайгуулын геофизикийн судалгааны аргууд” сэдвээр Япон улсын Геотермаль энерги судлал, хөгжлийн төвийн Хайгуулын технологийн хэлтсийн дарга, Хэрэглээний шинжлэх ухаан, техникийн менежментийн мэргэшсэн инженер САТО Тацуяа тус тус хийнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41857
0 эможи
keyboard_arrow_up