Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Coal Mongolia 2014” чуулганы үеэр хэн юу хэлэв?

2014 оны 2 сарын 21

Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Уул уурхайн төрийн өмчийн компаниудыг олон нийтийн хувьцаат компанид шилжүүлнэ. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийн хүрээнд эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчин урт хугацаанд тогтвортой өрсөлдөх чадвартай байх ёстой гэдгийг баталгаажуулж өгсөн. Харин нүүрсний салбарт болж бүтэхгүй, шийдлээ хүлээж буй ямар асуудлууд байна вэ гэхээр дэд бүтэц, тээврийн асуудал хүнд байгаа нь үнэн.

 

Монгол улс гадаад худалдааны бодлогодоо нээлттэй, уян хатан байж хөгжилтэй орнуудтай эн зэрэгцэхгүйц болоход зонхилох үүрэг гүйцэтгэх хөрөнгө оруулагчидтайгаа хамтран ажиллах болно.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Жилд 50 сая тонн нүүрс боловсруулж, хий гаргах төслийн ажил эхэлсэн. Мөн өмнөд хөрштэйгээ хамтраад нүүрснээс хий гаргах ажлыг эхлүүлэхээр тохирсон. Энэ бол 30 орчим тэрбум ам.доллаоын хөрөнгө оруулалт шаардаж буй маш том ажил.

Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган: Техник, технологи, ложистикийн асуудлыг шийдэж, монгол нүүрсний өрсөлдөх чадварыг сайжруулахад бүх талаар дэмжиж ажиллана. Манай улсад ТЭЗҮ нь батлагдсан нүүрс боловсруулах есөн төсөл байгаа ажээ. 

Монгол Нүүрс Ассиоциацийн гүйцэтгэх захирал Т.Наран: Өндөр татварын ачаар өрсөлдөөний талбараас сайн дураараа гарчихлаа. ...Уул уурхайн яам энэ асуудлыг сайн ойлгодог. Нүүрсний сайн буй энэ үед бидэнтэй хамтарч олон төрлийн судалгаа хийж дорвитой арга хэмжээ авах гарц олох гэж оролдож байна. харамсалтай нь мөнгө цуглуулж улсын төсөв бүрдүүлэгчид ойлгохгүй шог юм байгаа. бид зах зээслийг сөрж чадахгүй тул түүний эрхшээлд орохоос өөр арга алга. ингээд нүүрсний экспорт зогсохдоо туллаа. эдийн засгаа бодитой төлөвлөж, цаг үеэ мэдэрсэн шийдвэр гаргах хэрэгтэй.

Эрдэнэс ТТ гүйцэтгэх захирал Я.Батсуурь: Чалко-д хоёр сая тонн нүүрс нийлүүлчихвэл өр барагдана. ...Нүүрсний зах зээл тааламжгүй, үнэ ханш уналттай байна. энэ хүнд үеийг яаж даван гарах вэ гэдэгт coal mongolia 2014 нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт чухал нөлөөтэй. Нүүрсний бизнес эрхлэгчид тал талаас цуглаж хүндрэл бэрхшээлтэй асуудлаа хэрхэн шийдэх талаар ярилцаж байна. одоо хоёр сая тонн нүүрс олборлосон байгаа.үүнийг нийлүүлчихвэл манай өр бараг дарагдана.

Уул уурхайн сайдын зөвлөх Д.Бат-Эрдэнэ: Чадвал энэ онд багтааж ашигт малтмалын бирж байгуулна. ...Одоохондоо геологийн ажил эхлээгүй тул хөрөнгө оруулалтын хэмжээ мэдэгдэхгүй байна. ер нь, уул уурхайн салбарт орж ирэх хөрөнгө оруулалт зогсонги байдалтай болсон. Хууль эрх зүйн орчин сайжирч байна. гэхдээ бодит нэг томоохон төсөл дэмжиж хүсэлт манай компаниуд тавьдаг. яамнаас баримтлаж буй бодлого бол бирж байгуулаад түүгээр дамжуулан борлуулах юм.

Гадаад харилцааны сайд Л.Болд: Хөрөнгө оруулалтын тухай хууль тогтвортой хэрэгжинэ гэдэгт найдаж болно. Цаашид ч хөрөнгө оруулагчдын тогтвортой ажиллагааг хангах олон ажлыг хийнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
467
0 эможи
keyboard_arrow_up