Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

LIVE: Д.Загджав: ОЮУТОЛГОЙ компани зарим нэг хүмүүсийг ажилд авсан, томилсоноос өөр зүйл хийхгүй байна

2018 оны 1 сарын 15

Arslan.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав "Оюутолгой" компанийн талаар мэдэгдэл хийж байгааг МЭДЭЭНИЙ ДООРХИ ХЭСГЭЭС хүлээн авч үзнэ үү. 

Д.Загджав "Тэвчээрт хязгаар бий. Энэ бол Монголын ард түмний санаа бодлын илэрхийлэл юм. 

Би "Рио Тинто" компанийг Монголын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахыг шаардаж байна. 

Оюу толгой компани хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн зарим үүргээ биелүүлэхгүй ирлээ. Монгол Улсад цахилгаан станц барьж байгуулах ёстой байсан ч үүнийгээ хэрэгжүүлсэнгүй. Цаашид зэс хайлуулах үйлдвэр байгуулна гэсэн мөн сураггүй. 3 сая тонныг концентраци хэлбэрээр нь гаргасаар байна. 

Зарим нэг хүмүүсийг ажилд авсан, томилсон төдий хэмжээний ажлын байр босгосноос өөр зүйл хийхгүй байна. Яагаад Ханбогд сумыг хот болгож хөгжүүлж болохгүй байгааг асуумаар байна. 

Манай баялгаар хөрөнгө босгож, тэрбум тэрбумаар нь олж байгаа хэрнээ манайд улсад яагаад дорвитой ажил хийхгүй байгааг мөн асуумаар байна. Тэд 5-6 тэрбум ам.доллар босгочихоод 1 тэрбум ам.долларыг нь л Монгол руу оруулсан байна.

Бидний сайн мэдэх Дубайн гэрээ манайд ашиггүй гэрээ болж, гадныхан хожсон. Зэсийн үнэ өсөж, 2018 онд 8,000 ам.доллар хүрэх төлөв ажиглагдаж байна. 

Үүнээс манай улсад юу орж ирж байна гэдгийг бодох хэрэгтэй. Өр нэмэгдэж, ажилгүйдэл, ядуурал гэх буман асуудал байна. 

Тиймээс бид "Оюу толгой" компанийг Монгол Улсын хуулийн этгээдээр бүртгэж, үр өгөөжийг нь нэмэгдүүлж, ирээдүйд чиглэсэн бодлогоор эдийн засгаа сайжруулах шаардлага тулгараад байгааг албан ёсоор мэдэгдэж байна" гэв.

Тэрбээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Танай дүүгийн компанийг "Оюу толгой"-н туслан гүйцэтгэгч байсан гэсэн. Энэ үнэн үү?

-Би 3 дүүтэй. Нэг нь төрийн өмчит компанид, хоёр нь хувийн салбарт бизнес эрхэлдэг. Би тэдний ажилд хөндлөнгөөс оролцдоггүй. Манай дүүгийн компани туслан гүйцэтгэгч байсан гэж сонсоогүй.

-Энэ таны хувийн байр суурь уу, эсвэл яамны байр суурь уу?

-Энэ бол Монгол Улсын Уул уурхай, Хүнд үйлдвэрийн дэд сайдын мэдэгдэл. Ард түмнийхээ өмнөөс хийж байна.

-Салбарын сайд таныг буцаан татна гэснийг та юу гэж бодож байна?

-Тэр бол тухайн хүний өөрийнх нь байр суурь.

ШУУД: 

 

АРСЛАН.мн Arslan mn

ШУУД: Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав ОЮУТОЛГОЙ компанийн талаар мэдэгдэл хийж байна

Posted by АРСЛАН.мн Arslan mn on Sunday, January 14, 2018
Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52325
0 эможи
keyboard_arrow_up