Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“ЭРДЭНЭТ” үйлдвэрээ барьцаалж олсон МӨНГӨ хэнд байгаа вэ?

2018 оны 3 сарын 15

Arslan.mn

Ойрын өдрүүдэд “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалж Африкийн Стандарт банкнаас зээл авсан “Жаст” группын Ерөнхийлөгч Ш.Батхүүгийн дуулиан эргэн сөхөгдөн эрэл хийгдэж эхэллээ. Таван жилийн олны анх анхаарлыг татаж, шуугиан тарьсан хэрэгт “Алтжин” группын эзэн Алтангийн нэр хүчтэй яригдаж байгаа юм. АТГ 2013 онд анх энэ хэргийг шалгасан бөгөөд наймдугаар сард нь Ш.Батхүүг цагдан хорьж, 2014 оны тавдугаар сард батлан даалтад гаргаж байв. Хоригдох хугацаандаа сахарын өвчин нь хүндэрсэн, гар хөлд нь үхжилт явагдсан гэдэг шалтгаанаар суллагдсан Ш.Батхүү удалгүй УИХ-аас батлагдсан Өршөөлийн хуульд хамрагдан ялаас чөлөөлөгдөж байв.

Түүнийг "Жаст"-ын хэмээн үүсгэн байгуулсан группын нэрээр овоглож байгаа. Гэвч тэр 2014 онд энэ группээ дампуурсан гэж зарлаад Магнай трейд компанид зарсан байгаа. Цагтаа монголын хамгийн баян бизнесмэнүүдийн нэг гэгдэж байсан Ш.Батхүү ингэтэлээ шалдаа буухад чухам ямар гээчийн ид шид нөлөөлсөн байх вэ.
Ш.Батхүүгийн мэдэлд 2009 онд "Хадгаламж" банк очиж байв. Хамгийн сүүлд хувьчлагдсан "Хадгаламж" банкыг Оросын компаниуд эзэмшиж байгаад банкны ажилчид 14 тэрбум гаруй төг¬рөг хулгайлсан гэсэн гомдол үүсгэн зарахдаа тулахах 80-аад  тэрбумын  төгрөгийн активтай 40-өөд салбартай, 200 гаруй ажиллагсадтай энэ банкыг Жаст авч байсан гэдэг. Харин энэ банк хожим нь Төрийн банкны мэдэлд очсон юм.

“Эрдэнэт”-ын 51 хувийг барьцаалж “Стандарт” банкнаас зээл авахад тухайн үеийн Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, УБТЗ-ын дарга асан Т.Очирхүү нар баталгаа гарган гарын үсэг зурсан гэсэн дуулиан 2013 оноос хойш байн байн яригдаж буй. Олон улсын нэр хүнд бүхий шинжээчид тэдний баталгаанд зурсан гарын үсэг, тамга тэмдэг хуурамч биш гэдгийг баримтаар нотолж байгаа гэж зарим эх сурвалжууд барин тавин өгүүлдэг. 

Ямартаа ч “Жаст”-ын Г.Батхүү өөрөө 2014 онд хэвлэлийн хурал зарлаж 2008 онд "Стандарт" банкнаас 20 сая долларын зээл авахын тулд "Эрдэнэт" үйлдвэрээс баталгаа гаргуулсан нь үнэн. Тухайн үеийн "Эрдэнэт" үйлдвэрийн хоёр талын дарга нар зээлийн батлан даагч болох хүсэлт гаргасныг хуулийн дагуу хянаж шалгаад, боломжтой бол хуулийн баталгааг нь гаргаад өгчих гэх цохолт хийж өгсөн. Гэхдээ авсан зээлээ хугацаанд нь төлөөд барагдуулчихсан тул "Эрдэнэт" үйлдвэр Ш.Батхүүгийн өмнөөс зээлийг нь төлөөд, алдагдалд орчихсон зүйлгүй. Манай компани "Эрдэнэт" үйлдвэрт 1997 оноос шатахуун нийлүүлж, цахилгааныг нь хангаж өгдөг учраас надад баталгаа гаргаж өгсөн. Сүүлд авсан зээлүүдийн 97 сая ам.доллар нь "Хадгаламж" банкинд орсон.  "Стандарт" банкнаас хэд хэдэн удаа зээл авсан. Одоо хүртэл "Стандарт" банкинд төлөх ёстой зээл бий. Энэ зээлээ зэсийн баяжмалын наймаандаа зарцуулах гэж авсан. "Стандарт" банкинд 120 гаруй сая ам.долларын зээл үлдэж байгаа. Монголчуудын хэлдгээр амьд хүн аргатай гэдэг шиг арга нь олдох байлгүй дээ” хэмээн өгүүлж байсан юм. 

Энэ долоо хоногт АТГ-ын дуулиан болгон баривчилсан Ш.Батхүүг шүүх эрүүл мэндийн байдлаас болж суллажээ. Түүний араас Ерөнхий сайд асан С.Баярыг байцааж, Алтжин группын захирал Г.Алтанг хил дээрээс саатуулсан тухай мэдээлэл цацагдаж байгаа. 
Г.Алтан, Ж.Батхүү нарыг бизнесийн түншүүд гэдгийг улс төр, бизнесийн хүрээнийхэн ярьдаг. 2008 онд Г.Алтан өөрийн хувийн “Алтжин” группын шатахуун түгээх станцуудаа “Жаст” группын захирал Ш.Батхүүд худалдаж байв. Мөн компа¬нийнхаа мэдэлд байсан 420 га  газрыг “Жаст” группын нэр дээр шилжүүлж одоо төрийн банкинд хэдийнэ нэгдсэн “Хадгаламж” банк¬ны 60 хувийн эзэмшигч болж байсан мэдээлэл бий. 
Хадгаламж банк Төрийн банкны нэгдээд цөөнгүй жил өнгөрч байгаа ч хуучин эзэд болон төр хоёрын маргаан тасраагүй байна. Төрийн банк “Жаст”-ын Ш.Батхүүг банкинд их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгаж байгаа. Харин хэрэг явдлыг Г.Алтан 2013 онд өөрийн төрсөн хүү Эдуардын нэр дээр Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар эхлүүлж байжээ.  
Нэхэмжлэлд тэр “Жаст” группт 32855296 ам.доллар зээлдүүлсэн. Энэ зээлд Хадгаламж банк зээлийн гэрээний дагуу олгож байгаа миний мөнгийг эрсдэлээс хамгаалсан баталгаа гаргаж өгсөн. Одоо “Жаст”-аас үндсэн зээлийн дүн 32,8 сая ам.долларыг гаргуулах ёстой гэж дурдсан байдаг аж. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх хянаж үзээд 2013 оны аравдугаар сарп “Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж “Жаст групп” ХХК-иас 32.8 сая ам.доллар буюу 51.5 тэрбум төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох. Хэрвээ “Жаст” групп үүргээ биелүүлэхгүй бол банкны баталгааны гэрээний дагуу дээрх төлбөрийг хариуцагч Төрийн банкнаас гаргуулах шийдвэр гаргасан байгаа. Бизнесийн харьцаа муудсанаас болж зээлийн мөнгө нэхэгдсэн үү, эсвэл хоёр тал үгсэн нийлж Төрийн банкыг сэгсрэх гэсэн үү алин болох нь тодорхойгүй энэ хэргээр Төрийн банк одоо маргаан дэгдээж байгаа. 
Ш.Батхүүг баривчилсантай зэрэгцэн, Г.Алтанг саатууллаа гэсэн мэдээлэл явж байгаа нь хуулийнхан тэдний хэлхээ холбооны аль нэгэн үзүүрийг задлах гэж оролдож байгааг харуулж буй бололтой. Харин Эрдэнэт үйлдвэрийг барьцаалж олон мөнгө хэн хэнд байгаа вэ гэдгийг тэд зарлаж чадах болов уу?
Г.АРИУНБОЛД
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54916
0 эможи
keyboard_arrow_up