Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

2017 оноос хойш хөдлөөгүй байсан НҮҮРСНИЙ ҮНИЙГ ӨСГӨЖ 60 ам. ДОЛЛАРТ хүргэлээ

2018 оны 5 сарын 14

Arslan.mn

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн төлөөлөл тавдугаар сарын 10-11-ний өдрүүдэд "Чалко Трейдинг Хонконг” компанитай нүүрсний үнэ өсгөх, үнийн индекст өөрчлөлт оруулах асуудлаар ээлжит уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалтыг “ Эрдэнэс- Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ахалсан бөгөөд энэхүү уулзалт ихээхэн үр дүнтэй болж, ганзага дүүрэн ирсэн байна. 
Тодруулбал, Баруун Цанхийн үнэ өсөх нөхцөлийг бүрдүүлж чадсан төдийгүй 2017 оноос хойш хөдлөөгүй байсан нүүрсний үнийг эхний ээлжид 60 ам.доллар болгож, одоогийн үнээс 70 центээр өсгөх тохиролцоонд хүрч чадсан байна. Түүнчлэн "Эрдэнэс-Таван толгой” ХК-ий үнийг 61.35 ам.долларт хүргэх саналыг Чалкогийн тал дахин нягталж үзээд ТУЗ-даа танилцуулсны үндсэн дээр энэ долоо хоногт хариу өгөхөөр шийдвэрлэжээ.
Мөн Чалко компанитай анх 2011 онд байгуулсан гэрээнд заасан зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалж улирал тутам үнэ өөрчилж байх механизм буюу үнийн индекс тооцох аргачлалын дутагдалтай талууды гзасч, сайжруулах ажлын хүрээнд том ахиц гарч хоёр төрлийн өөрчлөлт оруулахаар тохиролцсон. Тодруулбал,
1. Нэг индексийг нэмж оруулснаар таван индексийн хүрээнд үнэ бодогдож эхлэх боломжтой болсон
2. Таван индексийн хүрээнд үнэ бодогдож эхэлснээр индексийн сагсны итгэлцлүүрүүд дараах байдалтай болж өөрчлөгдсөн. Үүнд:

Өмнөнь

Одоо

Ø CR China Coking Coal Price Index (60%)

Ø MB Coking Coal Index, HCC CFR China (20%)

Ø Shanxi LiuLin seam 4 Coking Coal Price (10%)

Ø Platts HCC 64 mid Vol, CFR China (10%)

Ø CR China Coking Coal Price Index (30%)

Ø MB Coking Coal Index, HCC CFR China (20%)

Ø Shanxi LiuLin seam 4 Coking Coal Price (10%)

Ø Platts HCC 64 Mid Vol, CFR China (10%)

Ø Production areas Primary coking average (30%)

Өөрчлөлтийн дүнд өмнө нь хараат шахуу байсан CR China Coking Coal Price Index нь 60% байсныг 30% хүртэл буурууллаа.
Ингэснээр зах зээлийн өсөлтийг ашиглаж нүүрсний үнийг өсгөх, цаашид үнийг 1-1.5 жилийн дотор Цанхийн Баруун уурхайн нүүрсний үнэтэй ойртуулах, нүүрсний үнэ унасан тохиолдолд үүсэж болох эрсдлүүдээс хамгаалах, үнэ хэт унахгүй байх зэрэг давуу талуудыг бий болголоо. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57232
0 эможи

keyboard_arrow_up