Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Есдүгээр сард ОХУ-аас орж ирэх АИ-92, дизель түлшний хилийн үнэ тонн тутамдаа $8-10-аар нэмэгдэнэ

2018 оны 9 сарын 03

Arslan.mn

Монгол Улсын хэмжээнд энэ сарын 28-ны байдлаар ердийн хэрэглээний 38 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна.

Үүнээс А-80 автобензин 119, АИ-92 автобензин 25, дизелийн түлш 38, ТС-1 онгоцны түлш 28 хоногийн нөөцтэй байна.

Улсын хэмжээнд дунджаар шатахууны жижиглэнгийн үнэ А-80 автобензин 1,750 төгрөг, АИ-92 1,888 төгрөг, АИ-95 2,157 төгрөг, дизелийн түлш 2,180 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

ОХУ-аас манай улсад энэ сард импортлох АИ-92 автобензиний хилийн үнэ нэг тоннд 721 ам.доллар, дизель түлшний хилийн үнэ нэг тоннд 673 ам.доллар болж өмнөх сарын импортын хилийн үнээс 8-10 ам.доллараар нэмэгдэн орж ирэх талаар Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам мэдээлэв.

Уул Уурхай Хүнд Үйлдвэрийн Яамны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат "Сүүлийн нэг жилийн хугацаанд "Brent" төрлийн газрын тосны үнэ 30 гаруй хувиар өссөн. Үүнийг дагаад манай улсад импортоор орж ирж буй автобензин, дизель түлшний үнэ ч мөн 20-25 хувиар өсөөд байна. Монгол Улс түлшний хувьд гадаад зах зээлээс шууд хамааралтай байдаг тул жижиглэнгийн түлшний үнэ түүнээс хамаарч байнга өсч байдаг. Өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Иран улстай байгуулсан цөмийн хөтөлбөрөөс гарахаа зарласны дагуу гадаад зах зээлийн газрын тосны үнэ 80 хүртэлх ам.доллар болж өссөн. Ирэх 11 дүгээр сараас үнийн огцом хэлбэлзэл үүсэх төлөв ажиглагдаж байгаа."

ОХУ-аас нэмэгдэлтэй орж ирэх шатахууны үнэд манай улсын зүгээс ямар нэгэн арга хэмжээ авч, барих боломж бий юу?

Ч.Чулуунбат "Энэ оны нэгдүгээр сард Засгийн Газраас гаргасан тогтоолоор АИ-92, А-80 бензинүүдийн онцгой албан татварыг тэглэж, дизель түлшинд тонн тутмын 280,000  төгрөгийн татвартай байхаар зохицуулалт хийсэн байгаа. Манай улсын зүгээс үүнтэй адил онцгой албан татварууд дээр л зохицуулалт хийх боломжтой. Тус асуудлыг эрх, үүргийн дагуу сангийн яам засгийн газрын хуралдаанд хүргүүлж, хэлэлцүүлж болно" гэсэн юм.

Манай улс энэ онд 8.1 сая баррель буюу 1.1 сая тонн газрын тос олборлож, экспортлон улсын төсөвт 223.4 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

Энэ сарын 15-ны байдлаар 4.20 сая баррель (569 мянган тонн) тос олборлож, 4.11 сая баррель (558 мянган тонн) экспортолж төлөвлөгөөний биелэлт 50.71 хувьтай гарчээ.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594496
0 эможи

keyboard_arrow_up