Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Х.Буянжаргал: Оюутолгойн 16,000 гаруй ажилчин эрсдэлт ажлын байранд ажиллаж байна

2018 оны 10 сарын 08

Arslan.mn

Олон улсын аж үйлдвэрийн салбарын үйлдвэрчний эвлэл болох "Индастриал Глобал Юнион" байгууллагаас Дэлхийн зохист Хөдөлмөрийн өдрийг тохиолдуулан, аравдугаар сарын долооны өдөр “Эрсдэлтэй ажлын байрыг зогсооё” уриан дор кампанит ажлыг зохион байгуулжээ.

Монголын эрчим хүч, Геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос тус кампанит ажилд нэгдэж, Оюутолгойн уурхайд эрсдэлтэй ажлын байрыг бий болгохыг эсэргүүцэж, эвлэлдэн нэгдэж эрх ашгаа хамгаалахыг уриалж, өнөөдөр мэдэгдэл хийлээ.

Arslan.mn

Монголын эрчим хүч, Геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Буянжаргал 

"Салбарын үйлдвэрчний эвлэлийн зүгээс Оюутолгойд ажиллаж буй 16,000 хүний ажлын байрыг аюулгүй болгохын тулд эвлэлдэн нэгдэх ёстой. Оюутолгой төслийн нийгэм, эдийн засаг, улс төрд үзүүлж буй нөлөөллийн талаар бид олон жил ярьсаар ирсэн. Гэвч энэхүү төсөл дээр ажиллаж буй ажилчдын эрх ашгийн талаар тэр бүр ярилгүй өнгөрдөг. 

Бид Рио Тинто, Оюутолгойн эсрэг үйл ажиллагаа явуулаагүй ба бидний ард ямар нэгэн намын, удирдах албан тушаалтнууд байхгүй зөвхөн ажилчдын эрх ашгийг хамгаалах зорилготойгоор нэгдэж байна" гэлээ.

Өнгөрөгч есдүгээр сарын 18-21-ний өдрүүдэд "Оюу толгой" ХХК болон "Рио Тинто" групп, олон улсын аж үйлдвэрийн салбарын Үйлдвэрчний эвлэл болох Индастриал Глобал Юнион байгууллагатай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт Оюутолгойн уурхай дээр хэрхэн хэрэгжиж байгаатай танилцах арга хэмжээг зохион байгуулсан байна.

Оюутолгойд нийт 16,000 ажилчин ажиллаж байгаагаас 3,000 нь энэхүү үйлдвэрчний эвлэлд элсэн эрх ашгаа хамгаалан ажиллаж байна. Гэвч үлдсэн 13,000 ажилтан нь эвлэлдэн нэгдэх, зохион байгуулах эрхийг хамгаалах тухай 87 дугаар конвенц, Тэгш шан, хөлс олгох тухай 100 дугаар конвенц, ялгаварлан гадуурхахгүй байх 111 дүгээр конвенц болон Монгол Улсын хөдөлмөрийн тухай хууль, Үйлдвэрчний Эвлэлүүдийн эрхийн тухай хуулиуд хэрэгжихгүй, эрх нь зөрчигдөж байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Мөн эвлэлдэн нэгдэх эрхээ эдлэх гэсний төлөө ажлаас халагддаг, гадаад монгол ажилтнууд хэт ялгаатай цалин хөлс авдаг, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалтын хэлбэрүүд гарч, монгол ажилтнуудын эрх ашиг хохирсоор байгааг Монголын эрчим хүч, Геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбоо эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.

Иймд Дэлхийд тэргүүлэх уурхай болохоор зорьж буйн хувьд хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, хөдөлмөрийн харилцаанд аливаа хэлбэрийн ялгаварлан гадуурхалтыг устгаж, 16,000 гаруй ажилтныг эрсдэлгүй ажлын байранд ажиллуулах нь "Оюу толгой" ХХК-ийн нийгмийн хариуцлага гэж үзжээ.

"Оюу толгой" ХХК-ий удирдлага Рио Тинто группын олон улсын түвшинд байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангаж ажиллахыг Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх болон гүйцэтгэх захирал Армандо Торрес нарт хандан мэдэгдэл гаргаад байна.

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595719
0 эможи

Zochin
2018-10-09 00:01
Unen shdee gadaaduudad durem juram uilchildgui engiin neg jishee ni tamhinii tsegdeer max ni 4 hun gj zaatsan bhad gadaaduud ni 6 7uulaa tamhi tataad zogsoj bdag ajilaal hotsordog huleeh hariutslga gj bdgguu
keyboard_arrow_up