Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Шатахууны үнэ ирэх сараас дахин нэмэгдэх хандлагатай байна

2018 оны 10 сарын 17

ФОТО: АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 50-100 төгрөгөөр нэмэгджээ Arslan.mn

Шатахууны үнийн асуудлаар холбогдох албан тушаалтнууд Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд өнөөдөр мэдээлэл хийлээ. 

"Олон улсын зах зээл дэх шатахууны үнийн өсөлт манай улсын шатахууны жижиглэн борлуулалтын үнэд нөлөөлж байна. Манай улс 100 хувь гадны улс орноос шатахуунаа авдаг. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 2016 онд хамгийн доод хэмжээндээ хүрсэн бол энэ онд өсөлттэй байна. Ирэх сараас дахиж нэмэгдэх хандлагатай байна. Засгийн газраас дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт, валютын ханшны өсөлттэй уяалдсан татварын бодлогыг тухай бүрт авч хэрэгжүүлж байсан. 

Шатахууны онцгой албан татварыг гурван үе шаттайгаар бууруулж, үнийн өсөлтийг тодорхой хэмжээнд тогтвортой байлгаж чадсан.

Харин ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор шатахууны онцгой албан татварыг 2017 онд үе шаттайгаар нэмэгдүүлсэн. Гэтэл дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлттэй холбоотойгоор энэ оны нэгдүгээр сард Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж зарим шатахууны татварыг тэгэлсэн. Үүнээс хойш ямар ч зохицуулалт хийгээгүй. Тиймээс нэг литр шатахууны үнэ 170 орчим төгрөгөөр нэмэгдсэн. Жил бүрийн аравдугаар сард дизель түлшний үнэ өсдөг. Энэ нь хавар буурдаг. Одоо бол өсөлтийн үе байна. Газрын тосны импортын үнэ өмнөх сартай харьцууулахад 45-80 ам.доллароор нэмэгдсэн байна." хэмээн салбарын сайд энэ үеэр мэдэгдлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
596147
1 эможи

keyboard_arrow_up