Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хуурамч шатахуун үйлдвэрлэсэн дүгнэлтийг УУХҮЯ-нд хүргүүлжээ

2018 оны 10 сарын 18

Хуурамч шатахууны асуудал өчигдөр Төрийн ордонд яригдав. 

Arslan.mn

Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр АМГТГ-ын дарга Б.Хэрлэн “Дотоодод хуурамч шатахууны үйлдвэрлэж байгаа эсэх асуудлаар тусгай ажлын хэсэг байгуулан ажилласан. Энд хоёр асуудал яригддаг. Хилийн гадна боловсруулсан хуурамч шатахуун орж ирдэг гэсэн яриа бий. Шалгалтаар ийм төрлийн зөрчил илрээгүй. Харин дагалдах бүтээгдэхүүнүүдийг оруулж ирээд, энд холилт хийх замаар шатахуун хийсэн асуудал гарсан. Дээж авч шинжлэхэд стандартын бус байдал илэрсэн нь үнэн. Бид ажлын хэсгийн дүгнэлтээ УУХҮЯ-нд хүргүүлсэн” гэсэн юм. Олны үг ортой гэж хуурамч шатахуун манай зах зээлд эргэлдэж байгаа нь ийнхүү албаны хүний үгээр баталгаажлаа.

Энэ асуудал өнгөрсөн хугацаанд нэлээд яригддаг байсан ч “барьж авч” чаддаггүй байлаа. Өндөр татвартай автобензин оруулж ирэхийн оронд татваргүй нэмэлт бүтээгдэхүүнээр шатахуун “найруулах”, “нэрэх” нь компаниудад ашиг орлоготой бизнес болчхоод байгаа тухай өмнө нь нэг бус удаа ярьж байсан. Харин энэ удаа албаныхан шалгалтаар илрүүлээд холбогдох дүгнэлтээ хүргүүлсэн гэлээ.

Шатах тос, тосолгооны материал буюу завсрын бүтээгдэхүүн Монгол Улсын хилээр татваргүй орж ирдэг. Өнгөрсөн оны статистик дүнг харахад керосин 74,800 тонн, хийн конденсатын нэрмэл 9,003 тонн, дистиллят 11,048 тонн оруулж ирсэн байна. Энэ түүхий эдийг хаана, ямар зорилгоор ашиглаж байгаа нь тодорхойгүй юм.

Эдгээр бүтээгдэхүүнийг зэс угааж, боловсруулахад ашигладаг ч хувь хэмжээ нь өчүүхэн бага гэдгийг албаныхан хэлж байна. Тэгвэл дээрх материалаар хуурамч шатахуун үйлдвэрлэж байна гэсэн хардлага бий. Энэ нь бараг батлагдчихлаа. Энэхүү хуурамч шатахууныг хэрэглэгчид авч, машин нь эвдрэл гэмтэлтэй болж өнөөг хүрсэн ойлгомжтой байна.

Өмнө нь Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос хэвлэлийн хурал хийж, Монгол Улсын зах зээлд хуурамч шатахуун худалдаалах болсон талаар мэдээлж байв. Тэд нийслэлийн Багахангай дүүрэгт байрладаг “Трафигура” компани хуурамч шатахуун үйлдвэрлэж байгааг зарлаж байсан. Гэсэн ч МХЕГ-аас энэ мэдээллийг үгүйсгэсэн байдаг. АМГТГ-аас одоогоор ямар компани шатахуун хуурамчаар үйлдвэрлэж борлуулж байсныг зарлаагүй ч удахгүй энэ асуудал шийдэлд хүрнэ гэдэгт найдаж байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596150
1 эможи

keyboard_arrow_up