Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Шатахууны үнэ литр тутамдаа 50 төгрөгөөр буурчээ

2018 оны 12 сарын 27

Arslan.mn

ОХУ-аас манай улсад нийлүүлж буй хилийн үнэ буурсантай холбогдуулан энэ сарын 7-ны өдрөөс эхлэн Аи-92 автобензин улсын хэмжээнд 100 төгрөгөөр буурсан.  Тэгвэл энэ сарын 25-ны өдрөөс эхлэн Аи-80, Аи-92 автобензиний жижиглэнгийн үнэ Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор аймгуудаас бусад аймаг, хотуудад 45-50 төгрөгөөр тус бүр буурлаа.

Ийнхүү Аи-92  шатахууны үнэ нийтдээ 150 төгрөгөөр буураад байна. 2019 оны нэгдүгээр сарын хилийн үнэ буурсантай холбогдуулан шатахууны жижиглэнгийн үнэ үе шаттай буурах бололцоо бүрджээ. ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй шатахууны 2019 оны нэгдүгээр сарын хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа  86-107 ам.доллароор буурч, Аи-92 автобензин 531 ам.доллар/тн, дизелийн түлш 599 ам.доллар/тн болоод байна.

Түүхий газрын тосны үнэ баррель нь 45,21-57,74 ам.долларын хооронд хэлбэлзсэн байна

Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 352.77-438,71 ам.доллар/тн буюу баррель нь 45,21-57,74 ам.доллар ($)-ын хооронд хэлбэлзсэн байна.

Олон улсын зах зээлийн шинжээч “Genscape” агентлагийн судалгаагаар АНУ-ын Оклахома мужийн Кушинг /Cushing/ байрлах газрын тосны агуулахад 2018 оны 11 дүгээр сарын 1-14-ний өдрийн хооронд түүхий тосны нөөцийн хэмжээ 1 сая баррелиар нэмэгдсэнээр олон улсын зах зээл дээрх түүхий тосны нийлүүлэлт өндөр байна гэж дүгнэсэн юм. Энэ нь олон улсын зах зээл дээрх нефтийн үнэ буухад хүргэсэн гэж олон улсын шинжээчид дүгнэж байна.

2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн арилжаагаар

  • “Brent” төрлийн газрын тосны үнэ тонн нь 408,47 ам.долл /баррель нь 53,76 ($)/,
  • “WTI” төрлийнх 355,74 ам.долл /баррель нь 45,59($)/ ханштайгаар хаагдсан нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад
     
  • “Brent” түүхий тос 10,89 хувь,
  • “WTI” төрлийн түүхий тос 10.96 хувиар тус тус буурсан байна.

Шатахууны ердийн хэрэглээний 29 хоногийн нөөцтэй байна

Энэ сарын 25-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 29 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс 

  • А-80 автобензин 88,
  • Аи-92 автобензин 28,
  • Дизелийн түлш 23,
  • ТС-1 онгоцны түлш 21 хоногийн нөөцтэй байна.

Засгийн газрын 2017 оны шийдвэрийн дагуу шатахуун импортлогч 21 аж ахуйн нэгж 94.7 мянган тонн-оос багагүй хэмжээний газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөц бүрдүүлж байна.

Улсын хэмжээнд шатахуун импортлох тусгай зөвшөөрөлтэй 120 гаруй компани ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг 18 орнуудаас 2018 оны эхний 11 сарын байдлаар 1006,2 мянга гаруй газрын тосны бүтээгдэхүүн импортолж, 101 агуулах, 1289 шатахуун түгээх станцаар дамжуулан монголын хэрэглэгчдийг шатахуунаар тасалдалгүй хангаж байна гэж УУХҮЯ-наас мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598656
0 эможи

keyboard_arrow_up