Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

БНХАУ-ын нүүрсний бодлого Монголд боломж олгоно гэж “Аspire mining“ үзэж байна

2019 оны 2 сарын 11

нүүрс зурган илэрцүүд

"БНХАУ-ын нүүрсний импортоо хязгаарлах бодлого Монголын нүүрс экспортлогчдод боломж болно" гэж үзэж байгаагаа “Aspire Mining” компанийн тэргүүн Дэвид Полл онцолж байна.

“IHS Markit”-ийн тооцоолсноор 2018 онд БНХАУ-ын нүүрсний импортын 44 хувийг Австрали, 43 хувийг Монгол Улс нийлүүлжээ. Гэхдээ ойрын жилүүдэд энэ байр солигдож, Монгол Улс нүүрсний нийлүүлэлтээрээ тэргүүлнэ гэж таамаглаж байна. “Aspire Mining”-ийн хувьд жорк стандартаар тогтоосон 281.1 сая тонн нүүрсний нөөц бүхий Овоот коксжих нүүрсний төслийн эхний шатны урьдчилсан ТЭЗҮ-ийг энэ сард боловсруулж дуусах юм.

Монгол болон Торонтогийн Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Erdene Resource Development” компани “Хөндий” алтны төслийн бие даасан урьдчилсан эдийн засгийн тооцооллоо Канадын цахим тайлан мэдээний “sedar” системд нийтэлсэн байна. Нэг унц алтыг 1200 ам.доллароор тооцвол төслийн өгөөж 56 хувь байхаар тооцож байгаа аж. Анхны хөрөнгө оруулалт 32 сая ам.доллар гэж үзэж байна. "Хөндий" төсөлд багтаж байгаа “Баян хөндий” ордын олборлолтын лиценз авах хүсэлтээ гаргажээ. I улиралд багтаан шийдвэр гарна гэж харж байгаа бол хоёр дахь орд болох “Алтан нар” төсөлд олборлолтын лицензээ авах хүсэлтээ II улиралд багтаан гаргахаар төлөвлөсөн байна.

Үүнээс гадна Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Kincora Copper” компани нэг бүрийг нь 0.12 канад доллароор үнэлж, 787 мянга 500 ширхэг хувьцаа хаалттай хүрээнд гаргахаар бэлтгэж байна. Тус компанийн хувьцааны ханш сүүлийн арилжаагаар 4.5 хувиар өсөж, 0.12 канад доллар боллоо. “Kincora Copper” компани Зүүн Цагаан суварга, Хүрэл үнэг талбайд геофизикийн судалгаа хийж дууссан юм. Цаашид өрөмдлөг хийж болохуйц сайн дүн гарсан гэж мэдээлээд байна. Мөн I улиралд дахин өрөмдлөг хийхээр төлөвлөж байгаа ажээ.

Эх сурвалж: Bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600096
1 эможи

keyboard_arrow_up