Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнэ: 1072 хувьцааны ногдол ашгийн талаар Засгийн газарт зөвлөмж хүргүүлнэ

2019 оны 2 сарын 12

“Эрдэнэс-Тавантолгой–Инноваци, Үйлдвэрлэл” эрдэмтэд, үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн өнөөдөр “Туушин” зочид буудалд болж байна. Тавантолгой орд газарт төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч "Эрдэнэс-Тавантолгой” компанийн зүгээс таатай үзүүлэлтүүдийг дуулгаж буй. Өнөөдрийн зөвлөгөөнд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, "Эрдэнэс-Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн ерөнхийлөгч Ж.Оюунбилэг, академич Б.Авид болон бусад холбогдох албаныхан оролцож байна.

Arslan.mn

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ:

Бид эдийн засгийнхаа тэргүүлэх чиглэлийг гаргаж ирэхэд энэхүү газрын доорхи баялагийг ашиглах зайлшгүй шаардлагатай. Ингэхгүйгээр Монгол улсын тогтвортой байдлыг төсөөллийг 20 жилээс дээш харах боломжгүй болно. Тийм учраас өнөөдөр бид түүхий эд өндөр байгаа Эрдэнэс-Таван толгой, Эрдэнэс-Оюутолгой стратегийн орд газруудын баялагийг эдийн засгийн төрөлжилт рүү зайлшгүй зарцуулах шаардлага үүсч байна. Үүн дээр зайлшгүй инноваци гэдэг зүйл туйлын зайлшгүй чухал юм. Жишээлбэл Эрдэнэс–Таван толгой дээр олборлож байгаа нүүрсийг түүхийгээр нь гаргах юм бол 70 орчим доллар, хэрвээ бид баяжуулах үйлдвэр бариад нэмүү өртөг шингээвэл 130-150 доллар, нэг үгээр хэлбэл та бүхний шийдлээс хамаарч эдийн засаг нэг дахин тэлэх боломж бий. Ер нь дэлхийн засгийн газруудын уралдаан бол сүүлийн үед улс төр гэхээсээ илүүтэйгээр инноваци, ШУ-ны шийдлүүд болсон. Бид хоцорч яваа эрдэмтэн, судлаачдаа сонсоогүй нь түүхэн үнэн. Энийг хүлээн зөвшөөрөх ёстой. Өнөөдөр энд МУ-ын ШУ-ны академи, Их дээд сургуулийн хамт олон хамтдаа шийдэл хайхаар ирсэнд туйлын баяртай байна.

Гэхдээ энэ хурал бол нэг удаа хуралдаад байнга байж байдаг хурлын тоог нэгээр нэмэх биш. Эндээс гарсан шийдэл зөвхөн босоо цаасан дээр уриалга байдлаар биш, хэвтээ цаасан дээр ажлын төлөвлөгөө байдлаар гарч байж үр дүнд хүрнэ.  Засгийн газар зөвхөн 4 жилээ харах биш 20 жилийн төсөөллийг гаргах тал дээр байгаа.

МУ-ын Ерөнхий сайд ч бас байр сууриа тодорхой илэрхийлж байгаа. Өнөөдрийн хурал дээр олон, олон шийдлүүд санаанууд гарсан туйлын сонирхолтой хэлэлцээрүүд болох байх. 1072 хувьцааны ногдол ашгийг ч гэсэн энд яриад Засгийн газарт зөвлөмж өгч болно.

Зарим хүмүүс ногдол ашгаа авах нь зөв гэж үзэж байгаа бол зарим хэсэг нь аль нэг инновацийн нэмүү  өртөг шингээх эсвэл хувьцааны үнийг нэмэгдүүлэх тал дээр анхаарцгаая гэсэн уриалгыг дэвшүүлж байгаа. Тэгэхээр энийг яаж шийдэх талаар бид бүгд бодолцох хэрэгтэй.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600118
0 эможи

Мөрдөгч
2019-02-12 21:14
Хөгжлийн банк ны асуудал дээр мэргэжлийн мөрдөн байцаагч нарыг авч ажиллуул тэтгэвэр тээ гарсан мундагууд гэртээ хийх юм гүй байга тэд бол төр дөө үнэн ч хү үүс шү
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up