Уурхайн ослын шалтгааныг тогтоожээ
2019 оны 3 сарын 03
Төв аймгийн Заамар сумын нутаг дахь "Эко Алтан Заамар" компанийн ил уурхайд нуралт үүсч, осол гарсны улмаас дөрвөн хүн дарагдаж, сураггүй болоод байсны хоёрыг нь онцгой байдлын алба хаагчид олж, цогцсыг гаргаад байна.
Тэгвэл тус уурхайд гарсан ослын шалтгааныг тогтоожээ.
МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан:
Эрүүгийн хэрэг үүссэн учраас хэргийн талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй. Гэхдээ ослын шалтгааныг тогтоосон. Ослыг бүртгэх, судлах комисс одоо хэргийн газар ажиллаж байна. Аврах ажиллагаатай зэрэгцээд хяналт шалгалт давхар явагдсан. Олон зүйл тодорхой болсон ч хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Прокурор та ийм хэмжээнд ярьж болно гэвэл ярина.
Эх сурвалж: ОБЕГ
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
600768
0 эможи
Зочин
2019-03-03 21:08
Алтайн Хүдрийн эзэд хүн амьны хэрэг хийсэн алуурчид!!! Уулын мастераас нь эхлээд тэр баян Базар гэдэг амьтанг бүгдийг нь шоронд нь хатаа!!! Хүний амьнаас илүү үнэтэй алт байх ёсгүй!!! Уурхайд ажиллаж үзсэн ямар ч тэнэг хүн тэр ханыг шатлаж ухах ёстой байсан гэдгийг зургийг нь хараад л ойлгоно!!!
Зочин
2019-03-03 18:17
Ta nar uhnee
Батс
2019-03-03 17:26
Гэхдээ гэдэг чинь нэг юм хэлээд байгаа юм даа
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: