Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ

2019 оны 3 сарын 19

“Эрдэнэс Тавантолгой” компаний ТУЗ-ийн даргаар М.Баярааг томилжээ “Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааны мэдээллийн төв“ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ Arslan.mn

Санхүүгийн зохицуулах хороо “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг хаалттай хувьцаат компаниар бүртгэж, хувьцааг хадгаламжид бүртгэн авахыг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д зөвшөөрлөө.

УИХ-аас 2010 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг Монгол Улсын нийт иргэнд адил тэнцүү 1072 ширхэгээр үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан бөгөөд Засгийн газар 2012 онд уг хувьцааны хоёр дахь зээлийн арилжаа эхлэх хүртэл хугацаанд саналын эрхгүй, Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдахаас бусад тохиолдолд аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцлийг тогтоож өгсөн юм.

Дээрх хугацаанд хувьцааг “Үнэт цаасны зах зээлийн тухай”, “Компанийн тухай” хуулиуд, УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдэд нийцүүлэн “амилуулж”, эдийн засгийн эргэлтэнд оруулах талаар Хороо, “Эрдэнэс-Тавантолгой” ХК болон бусад холбогдох байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж, боломжит хувилбаруудыг эрэлхийлсний үр дүнд ийнхүү хаалттай хувьцаат компаниар бүртгэж байна.

Хувьцаат компани болон үнэт цаасыг бүртгэж буйтай холбогдуулан Хороо компанийн хувьцаа эзэмшигчдийн 2018 оны ээлжит бус хурал, Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийг сонгосон шийдвэртэй холбоотой маргаантай асуудлууд, иргэд, төрийн бус байгууллага (ТББ)-аас гаргасан гомдлыг нэн даруй шийдвэрлэхийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д үүрэг болголоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
601278
1 эможи

ZOCHIN
2019-03-20 11:09
HAALTTAI GEDEG NI ARD TUMNEES NUUTSAAR HULGAIGAAR UIL AJILLAGAA YABUULANA.IRGEDED MEDEELEL UGUHGUI GESEN UG BIZ DEE.10 JILIIN DARAA BAS ERDENET SHIG BOLOH YUM BNA L DAA.
Зочин
2019-03-19 23:41
Эрднэс таван толгой ХХК-нийг жаахан боловсролтой хүнээр удирдуулвал зүгээр юмдаа,гоё ярих нэг хэрэг
keyboard_arrow_up