Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Төрд шургасан гадна дотны луйварчид Өмнийн говиос савраа тат!!!

2019 оны 4 сарын 23

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон Бумбын нуруу орчим газарт  уул уурхайн хайгуул, ашиглалтын 20 гаруй тусгай зөвшөөрлүүд олгосноос өнгөрсөн хугацаанд  нутгийн иргэд, ТББ-ууд, орон нутгийн засаг захиргаанд удаа дараа хүсэлт илгээж таван тусгай зөвшөөрөл цуцлуулж байжээ. Одоо үлдсэн 13 хайгуул, гурван ашиглалтын тусгай зөвшөөрөл байдаг аж.

Эдгээрээс Б.Чойжилсүрэнгийн “Сауд гоби коэл транс” компани ашиглалтын 43153.96 га талбайг эзэмшдэг.  Нутгийн уугуул иргэд тэмцэл өрнүүлсээр 2017 онд хориглож зогсоосон ч өдгөө “Сауд гоби коэл транс” компани аль хэдийнээ Тост, Тосон бумбын нурууг ухаад эхэлсэн гэх мэдээлэл  байна.

Тост, Тосон Бумбын нурууны тусгай хамгаалалттай  бүсийн гадна үлдсэн гэх алт, нүүрсний лицензтэй компаниудын нэг нь ”Саут гоби коэл транс” компани аж. Тусгай хамгаалалттай  бүсийн гадна хэмээн хамгаалалтын бүсэд хамааралгүй болж,  Тост, Тосон Бумбын нуруунд үлдсэн цөөн хэдэн ирвэс хоол тэжээлээ олж иддэг хэсгээс нэлээд зайтай гэдгээр шалтаглан үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэх.

Б.Чойжилсүрэнгийн  компанийн ашигт малтмал ухах эрхийг хэвээр үлдээх лобби, хуйвалдаанууд дээгүүрээ их хүчтэй өрнөж, тийнхүү хамгаалалтын хилийн заагт  оролгүй үлдсэн байна. Нутгийн иргэд хэдэн жилийн өмнөөс “Сауд гоби коэл транс” компанитай гурван шатны шүүхээр маргаан дэгдээсэн ч ямар нэгэн шалтгаанаар Б.Чойжилсүрэнгийн талд шийдвэр гарсаар байгаа аж.  Ингээд  “Саут гоби коэл транс компани” одоо тэнд алт, нүүрс ухахаар уухайлан дайрч, хөрс хуулалтын ажлаа үндсэнд нь эхэлчихээд байгаа ажээ.

Одоогоос 12 жилийн тэртээ буюу 2003 онд Б.Чойжилсүрэнгийн компани 2014 он хүртэл хайгуул хийх зөв­шөөрлийг мөн авч байсан аж. Үүнийгээ 2015 онд дахин сунгаад, ашиглалтын ли­ценз болгочихжээ.
Тэгэхээр Тост, Тосонбумбын нуруун д нүүрс олборлох хоёр ч эрхтэй цорын ганц компани буй нь Б.Чойжилсүрэнгийн “Саусгоби коул транс” гэсэн үг.

“Хурд” группийнхээ дор 30 орчим компанийг 100 хувь эзэмшдэг эрхэм түшээ Б.Чойжилсүрэн хотоор дүүрэн барилга сүндэрлүүлчихээд түүндээ ханаж цадсангүй ийн өмнийн говийн баялагт шунаж эхэлжээ. Өөрөөр хэлвэл Тост, Тосон бумбын нуруунд амьдарч буй цөөн хэдэн ирвэсийн хувь заяа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн гарт оржээ.

Дашрамд дурдахад, тус үзэсгэлэнт газрыг хамгаалан тэмцэж байсан Ирвэс хамгаалах сангийн биологич 27 настай Т.Лхавгасүмбэрэл хэмээх залуу учир битүүлэг шалтгаанаар амиа алдсан хэрэг нийгмийн анхаарлаас өдгөө ч гараагүй байна.   Түүний үхлийн шалтгааныг өдгөө олон хүн Тост, Тосон Бумбын нуруунд лиценз эзэмшсэн компаниуд болон цагдаагийн ажилтнууд, ялангуяа УИХ-ын гишүүүн Б.Чойжилсүрэн нарын хүмүүстэй холбон үзэж, шударгаар шалгуулахыг хүссээр байгаа.

Цэл залуухан шударга залуугийн амиараа хамгаалсан газар шороо,  Тост, Тосонбумбын нуруу нь монгол оронд төдийгүй дэлхийд ховордож буй, Улаан номонд орсон цоохор ирвэс нутаг­ладаг цөөн хэдэн газар нутгийн нэг. Гэтэл төрд шургалсан гадна дотны луйварчид, өмнийн говийг хүн ардтай нь золиосолоход холгүй болжээ.

Энэ сайхан нутгаа уугуул иргэд нь хамгаалахаар тэмцэсээр ирсэн ч эрх мэдэлтнүүдийн өмнө хүчин мөхөсдсөөр байгаа нь харамсалтай. Гэхдээ тэд гудайхгүй гэдгээ илэрхийлсээр ирсэн. Харин Аймгийн удирдлагууд, ИТХ-ын 33-н  төлөөлөгчид нь юу хийж сууна вэ. Ийм үед нам намчирхал гэлгүй, эх болсон нутаг усаа ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээхэд хатуу анхаарах ёстой бус уу.

ЭХ СУРВАЛЖ: FACT.MN, У.МАНДАХ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
7
602566
25 эможи

Элбэг
2019-05-08 08:36
Жавхлант орд гэдэг Хужаа нарын уурхайг ярихгүй байж Монгол эзэнтэй уурхай руу дайраад байх юм. Хужаа нартай хамт хуучин аймгийн засаг байсан Бадраа Жавхлант орд гэдэг уурхайг ажиллуулаад хөлсний бичээч нараар өөр юм руу анхаарал хандуулаад бна. Та нар минь сэр. Хужаатай нийлж нутгийг чинь ухаад дууслаа
Зочин
2019-05-06 18:14
МАНАН гийн гол зүрх дэлдэн боохой Чойжилсүрэн Лхагвасүмбэрэлийг хороосон.
Зочин
2019-05-06 18:11
Үхээрийн бузар шингэсэн гадна дотны шуналт чөтгөрүүдийг Монголын ард түмэн нэгдэж байж хөөн зайлуулна.Рио Тинто гийн бугнуудыг ч гэсэн тэнд ажиллаж буй олон мянган аавын хүүхдүүд хөөн гаргах хэрэгтэй.
уншигч
2019-05-03 12:45
Өмнөговиас УИХд сонгогдсон гишүүд нутаг орноо хамгаалах тал дээр юу хгээд бнааа.Бохь зажилдаг хүүхэн чинь энэ нутгаас билүү.
зочин
2019-05-02 13:03
энэ нөхрөөс өөр хэн байхав амийг амиар цаазлах ёстой .хүн амины дээр эх ороны газар шороо сангийн сайдын идэж уусан олон хүнд хэрэгтэн.
СС
2019-05-01 07:46
Хорин мянган төгрөг үнэгүй хөдөө явахаар сонгуулийн саналаа худалдаад байдаг ард түмэн өөр зөндөө юмаа алдана биз.Нэг өдөр түйрэн болсон газар дээрээ хятад дарга нарт зодуулаад зогсож байна даа.
зочин
2019-04-29 21:54
Эрхийг нь цуцлах хэрэгтэй.
Зочин
2019-04-29 21:28
Ямарч олон компанид нүүрс, алт олзворлох зөвшөөрөл олгодог юм бэ. Хойч үeийнхэндээ бас үлдээх юмсан даа. Бид нарт ТТ л байхад болоо биш үү
Зочин
2019-04-27 19:05
Цусан өшөө авах хэрэгтэй
Зочин
2019-04-27 09:47
ХанУул дүүргийг хоттой холбодог 2 том гүүр орчмын газрыг 20н давхар байшингуудаар чигжээд дүүргэчихлээ. Угаасаа ачаалалтай байдаг 2 гүүр бүх байшин нь борлуулагдаж дуусах үед хөдөлгөөн нь таг зогсохоор болчихоод байна. Хот төлөвлөлт гэж байна уу? Гамшиг болвол ганцхан гарцтай нарны хорооллынхон лав...
говиос мэндчилж байна
2019-04-24 23:23
Тостын нуруунд Уул уурхайн эрх ашиг байхгүй болохыг цагдаа тогтоосон бил үү, юу болоод байнаа
Зочин
2019-04-24 22:19
Энэ муухай луйварчины үйлдэлийг харсаар байж газар нутгаа ухуулаад байгаа өмнөговиос сонгогдсон их хуралын гишүүд нутгийн зөвлөлийн гишүүд гэх хүмүүсүүд нутгийн иргэдтэйгээ нэгдэж нийлээд хөөж гаргаач ээ хөвсгөлынхөн ёстой мундаг байсанш дээ !!олны хүч оломгүй далай гэдэг үг зүгээр ч нэг гараагүй байх шүү
Зочин
2019-04-24 19:55
Энэ буруу номтныг зогсоох чадал мэдэл алга уу Хүрэлсүх ээ... Ингээд идэж ууж л байг уу Оюун эрдэнэ ээ...
irgen
2019-04-24 08:56
uvschuud har argaar olson heden haltar mungund ni shunaad songosoor udii hursen odoo bolimoor ymaa
Би
2019-04-24 08:06
УБ-н минь аль өнгөтэй өөдтэй газарт маш тооцоололгүй шамбаарсан, дизайнгүй гадна орчингүй барилга барихаа зогсооооооо заваан юм тэр Увсаа шахцалдуулан шамбааруул ЯВ УБ-с минь...!!!
Зочин
2019-04-23 21:25
novsh
Халх Боржигон
2019-04-23 20:26
Дөрвөдүүд төрд байсан цагт түвшин амгалан байна гэж байхгүй ээж Нямдорж Чоыжтлсүрэн одоор энэ амарсайхныг хар ах нь Туулын бургасыг үндсээр авч дуусахаар худлаа зогсоох дүр үзүүлж байгаад тийм л муухай хүмүүсЭнэ муу Чойжилсүрэн бас л усны ундраагаас нь дайрч байгааг хараад л баыгаа
Зочин
2019-04-23 17:13
ҮХЛИЙН МУУГААР ҮХЭЭРЭЭ ӨМХИЙ ДӨРВӨД!!!
БОДЛЫН ХУЛГАЙЧ
2019-04-23 14:05
муу сдаа чи 2020 онд хэн ч биш. гөлөг болно. тэр үед чамтай тооцоо бодноооооооооооооооооооооооооооооооооо
zulaa
2019-04-23 13:13
nowshiin neg zagwariin tugjrel uusgesen baishin barihaa zogsoobene tend saad bariy
nowshiin baishin undur
2019-04-23 13:13
nowshiin neg zagwarijn undur hogoor duurgesen baishin bariudcnil tugjril odoo ene ih shiguu baishin bitgii bariul manaih yamar singa eswel honk kong u
Хүрлээ
2019-04-23 12:32
Энэ нѳхрѳѳс эхлээд ..бүгдийг нь цаазлах хэрэгтэй
sdf
2019-04-23 12:04
ene muu umhii durvud dornogivi aimagt ail bayan gej mash tom koksjih nuursnii ord ajiluuldag. Duu ni gej neg uheeriin lalar Baldorj gej luivarchin ajiluuldag. ene hulgaichuudaas mongolchuud bayalgaa bucaan avah cag bolsooon
Иргэн
2019-04-23 11:43
Өмнийн говьд 40-н жилийн дараа хүн амьдрах ямар ч боломжгүй хувхай цөл үлдэнэ, тиймээс одооноос Өмнөговь аймгийн иргэд ашигт малтмал олборлох үйл ажиллагааг хязгаарлах хэрэгтэй ,хэдхэн жилийн дараа уух усгүй болоно шүү
Иргэн
2019-04-23 11:43
Өмнийн говьд 40-н жилийн дараа хүн амьдрах ямар ч боломжгүй хувхай цөл үлдэнэ, тиймээс одооноос Өмнөговь аймгийн иргэд ашигт малтмал олборлох үйл ажиллагааг хязгаарлах хэрэгтэй ,хэдхэн жилийн дараа уух усгүй болоно шүү
keyboard_arrow_up