Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Монголыг молигодсон хөрөнгө оруулалтын гэрээ-1

2019 оны 5 сарын 23

Arslan.mn

1990-ээд оны эхээр одоо энэ хотын төв, Багшийн дээд, хар зах зэрэг олон цугласан газарт шарик нуудаг “бооцоот тоглоом” тоглуулдаг хүмүүс их байлаа. Ойр хавиар нь явсан л бол ойртохгүй байна гэж ёстой байхгүй. Бөөн хүмүүс бие биеэ дарах шахам шавчихсан доор нь тэр тоглоомыг тоглуулдаг хүн гурван аяга доош нь харуулж, дотуур нь  “порлоонон шарик”-ийг ийш тийш нь гүйлгэж өгнө шүү дээ. “…Шарик энд байна, шарик ийшээ орлоо” гээд л хашгирна. Гарын хөдөлгөөн нь хурдан гэж жигтэйхэн. Нүд гүйцэхгүй. Шарик аль нэг аяганд нь орчихлоо гэж итгэсэн бол шалихгүй хэдэн төгрөг бооцоонд хураалгаж, тэрг аяган дээр нь гишгэнэ. Олж гишгэнэ гэж бараг үгүй. Шарик тэр аяганд орох ч үгүй. Мөнгө будаа…

Энэ бол Монголын нийгмийн шилжилтийн үед хэсэгхэн хугацаанд цэцэглэсэн “бизнес” л дээ. Социалист нийгмийн эдийн засгийн төвлөрсөн төлөвлөгөөг биелүүлэхийн төлөө нийтээр зүтгэж, хуурах хулхидах гэдгийг огт мэддэггүй байсан монголчуудад “өөр ертөнц”-ийн тоглоом байлаа.

Одоо үүнийг санахаар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, уг гэрээний хэрэгжилтийн явцтай яг дүйхээр байгаа юм.

Хамгийн энгийнээр 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр Ерөнхий сайд С.Баяр Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулчихаад хэлсэн үгэнд монголчууд мөн ч их итгэсэн. Тэрээр индэр дээрээс “…Хөрөнгө оруулагчидтай хийсэн олон удаагийн яриа хэлэлцээний үр дүнд бид Оюутолгойн төслөөс Монголын талд ногдох өгөөжийг нэрлэсэн үнэ цэнээр 53 хувьд хүргэхээр тохиролцоонд хүрч чадлаа. Үүнээс гадна манай нийт иргэд ард иргэдэд ногдох үр ашгийн талаар зарим цөөн жишээг дурьдвал, Оюутолгойн гэрээний бэлтгэл ажлын үе шатанд 4000-5000 хүн ажиллаж шууд болон шууд бус байдлаар 10 мянган ажлын байр шинээр бий болно. Төслийн ашиглалтын шатанд 2500-3500 хүн ажиллах бөгөөд эдгээрийн 90 хувь нь Монголчууд байх юм. Уурхайн үйл ажиллагаа эхэлснээр манай улсын экспортын хэмжээ 2-2.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, гадаад валютын улсын нөөц арвижна.

Жилд дунджаар 580 гаруй сая ам.долларын татварын орлого улсын төсөвт орж, төслийн үргэлжлэх хугацаанд нийт татварын орлого 29 гаруй тэрбум ам.долларт хүрч төсвийн орлогын найдвартай эх үүсвэр бий болно.

Уурхайг дагалдан говийн бүсэд автозам, төмөр зам, эрчим хүч гэх мэт улс орны нийт эдийн засагт ач холбогдол бүхий дэд бүтэц байгууламжууд баригдаж, говийн бүсийн эрчимтэй хөгжлийн эхлэл тавигдана…. Оюутолгойн төслийн олборлолтын ажил эхэлмэгц буюу 2014 он гэхэд ашигт малтмалын экспортын орлогын хэмжээ 2008 оны түвшнээс хоёр дахин нэмэгдэж гурван тэрбум ам.долларт хүрэхээр төлөвлөж байна. Оюутолгойн энэ төсөл нь дор хаяж 50 жилийн дотор хэрэгжих урт хугацааны төсөл учир өгөөжийг нь зөвхөн өнөөгийн бидний үе хүртэх биш ирээдүй хойч үе ч хүртсээр байх юм” гэж байв шүү дээ.

Гэвч энэ гэрээг байгуулснаас хойш даруй арван жил өнгөрлөө. С.Баяр сайдын үгний хэдэн хувь нь биелснийг монголчууд мэдрээд л сууж байна. С.Баяр өөрөө гадаадад олон тэрбумын үнэтэй олон хаустай нь ил болж, Хөрөнгө оруулалтын гэрээг Монголд ашиггүй, өөртөө ашигтай байгуулсан хэргээр АТГ-т шалгуулж байна.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Гадаад хөрөнгө оруулалтыг дэмжих олон талт хэлэлцээр, Гадаад хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих хоёрт талт хэлэлцээр, Бүс нутгийн буюу дотоодын хуулиар зохицуулсан байдаг.

Гэтэл 1993 оны Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 34-т зааснаар “…Хөрөнгө оруулалтын гэрээ гэж хуулийн этгээд байгуулахгүйгээр тодорхой төсөл хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан концесс, бүтээгдэхүүн хуваах гэрээ, маркетинг, менежмент, санхүүгийн түрээс /лизинг/-ийн болон франчайзийн хэлбэрийн хөрөнгө оруулалт хийх хэлцлийг хэлнэ” гэжээ.

Энд дурдагдсан тодорхойлолтууд Хөрөнгө оруулалтын гэрээ, түүний хэрэгжилтийн явцад хэрхэн хувирсныг та бид бас л мэднэ. 2013 оны “Хөрөнгө оруулалтын тухай” хууль, бусад холбогдох хууль тогтоомжуудаар ихээхэн хувирсан. Нөгөө талаас ийм зөрүүтэй хуулийн дундуур энэхүү Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан.

Ингэхээр Гэрээний хүчин төгөлдөр байдал, Хөрөнгө оруулагч ба гэрээний талууд, гэрээнд нийцүүлсэн хууль тогтоомж, Хөрөнгө оруулалт ба санхүүжилт, Хөрөнгө оруулагчийн өгөөж, групп, компани хоорондын хөрөнгө, үйлчилгээний худалдан авалт, Мэдээллийн хаалттай байдал зэрэг харилцан хамаарлуудаараа Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, түүний хэрэгжилтийн явцад авлигын эрсдэл үүссэн болж таарч байгаа юм.

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний талууд нь Монгол Улсын Засгийн газар, нөгөө талд Хөрөнгө оруулалтын гэрээгээр Хөрөнгө оруулагч гэж нэрлэгдсэн татварын орчин нь тогтворжсон төсөл хэрэгжүүлэгч “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК бий. Ингэхдээ өөрийн хөрөнгөгүй “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК өөрөө өөртөө хөрөнгө оруулахаар гэрээний тал болгож оруулсан байдаг.

Мөн энэхүү гэрээний тал биш боловч гэрээгээр хамааралтай этгээд, туслан гүйцэтгэгч, гэрээт гүйцэтгэгч гэх зарим эрх нь баталгаажсан “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компаниуд орж иржээ.

Харин хөрөнгө оруулагчийн тухайд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.2-т “…Гадаадын хөрөнгө оруулагч гэж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж буй гадаадын хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсад байнга оршин суудаггүй гадаадын иргэн болон харъяалалгүй хүн, түүнчлэн гадаадад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн/-ийг хэлнэ”, 19.1 “..Монгол Улсад 20 сая америк доллар буюу түүнтэй тэнцэх төгрөгөөс доошгүй хэмжээний хөрөнгө  оруулах хөрөнгө оруулагч хүсэлт гаргавал… уг хөрөнгө оруулагчтай тогтвортой байдлын гэрээг байгуулж болно” гэсэн. Ашигт малтмалын тухай хуульд болохоор 29.1-т нь “…Үйл ажиллагааныхаа эхний таван жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт 50 саяас дээш америк доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийх ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөө хүсэлт гаргавал үйл ажиллагаа явуулах нөхцөлийг нь тодорхой хугацаанд тогтвортой байлгах зорилгоор түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж болно” гэсэн байдаг.

Харин Хувь нийлүүлэгчийн тухайд Хөрөнгө оруулалтын гэрээний 3.2-т “…”Эрдэнэс Монгол” компани нь Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Оюутолгой төсөлд оруулах хувь нэмрийг харгалзан Төрийн эзэмшлийн хувьцааг гаргаж ТӨК-д шилжүүлэхээр зөвшөөрөв” гэсэн. “Айвенхоу Оюу Толгой БиВиАй Лтд”-ийн тухайд Хөрөнгө оруулалтын гэрээний Гэрээний талууд хэсгийн Ерөнхий зүйлд  “…Энэхүү  гэрээнд гарын үсэг зурснаас хойш Айвенхоу Оюу Толгой БиВиАй Лтд” /цаашид АйВиЭн/ болон Оюу Толгой Нидерланд БиВи /цаашид ОТН/ нь компани дахь хувь эзэмшлийн бүтцээ өөрчилнө. Монгол Улсын Засгийн газрын 2009/2/17-ны өдрийн хуралдааны 11 дүгээр, 2009/3/31-ний өдрийн хуралдааны 19 дүгээр тэмдэглэлд Монгол Улстай давхар татварын гэрээ байгуулсан Нидерландын Вант улсад “Оюу Толгой Нидерланд БиВи” компани /эцсийн эзэмшигч нь Рио Тинто ПЛС/ байгуулсныг хүлээн зөвшөөрсөн нь хөрөнгө оруулагчийн шаардлагыг хангахуйц нөхцөлөөр хийгдсэн болохоо мэдэгдсэн болно” гэсэн байна.

“Оюу Толгой Нидерланд БиВи” нь 2009 оны есдүгээр сарын 15-нд Нидерланд улсад байгуулагдсан. 2009 оны аравдугаар сарын 1-ний өдөр “Оюутолгой” ХХК-ийн нэг ширхэг /0.0002 хувь/ хувьцааг эзэмшсэн. 2009 оны арваннэгдүгээр сарын 25-нд 93.553 хувийг эзэмших болов. 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар “Оюутолгой” ХХК-ийн 67.79 хувийг эзэмшдэг болсон. Нидерландад бүртгэлтэй, “Рио Тинто ПЛС”-ийн эзэмшилд байдаг энэ компани таван ажилтантай, өөр салбар байхгүй. 2016 онд 403.8 сая ам.долларын ашигтай ажилласан. Энэ компани бас 926.7 сая ам.долларын өөрийн хөрөнгөтэй болжээ.

“Айвенхоу Оюу Толгой БиВиАй Лтд” нь 2000 оны есдүгээр сарын 15-нд “Айвенхоу Майнз Монголиа” нэртэй Англид байгуулагдсан. 2009 оны есдүгээр сарын 18-ны өдөр “Оюутолгой” ХХК-ийн 6.447 хувийн хувьцааг эзэмшсэн. 2009 оны арваннэгдүгээр сарын 25-нд 0.21 хувь болж буурсан. 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар “Оюутолгой” ХХК-ийн 0.21 хувийг эзэмшсэн хэвээр байв.

Оюутолгой төслийн хамгийн том “хөрөнгө оруулагч” болох “Рио Тинто ПЛС”-ийн эзэмшлийн асуудал бас л сонирхолтой. “Рио Тинто ПЛС”-ийн 14.02 хувь нь  Shinig prospect PTE.LTD, Oriental prospect PTE.LTD, Aliminum corporation of China holdings limited, БНХАУ-ын төрийн өмчит Aliminum corporation of China, 10 хувийг mr. Stephen McIntosh, 10.78 хувийг Black Pock INC, 5.82 хувийг АНУ-д бүртгэлтэй PNG Financial services group INC эзэмшдэг байна.

2009 оны аравдугаар сарын 6-нд байгуулагдсан “Эрдэнэс МГЛ” ХХК болон “Айвенхоу Оюу толгой” /БиВиАй/ Лтд, “Оюу Толгой Нидерланд БиВи”, “Айвенхоу майнз Монголиа Инк” ХХК-ийн хооронд байгуулсан “Хувь нийлүүлэгчийн гэрээ”-ний зарим зүйл заалтууд нь Монгол Улсын Татварын хууль тогтоомжоор заагдаагүй харилцааг нэмж оруулах, үг үсгийг солих, татвар ногдуулах суурийг гажуудулах, татвар төлөгчийг татвар төлөх үүргээс чөлөөлөх, татвар ногдох орлогоос хасагдах зардлыг шууд тогтоох замаар хууль тогтоомжуудыг зөрчсөн. Хөрөнгө оруулалтын гэрээний заалтуудыг нэмж тодорхойлох, хуулиар тусгайлсан эрх олгоогүй байхад зардлын хэмжээг тогтоох, татвар төлөгчийн ззргийг шилжүүлэх замаар шууд болон шууд бусаар татвар ногдуулах орлогыг бууруулах, татвөр төлөхөөс зайлсхийх боломжийг олгожээ.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603846
0 эможи

DR. PRADHAN
2024-10-10 06:13
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
DR. PRADHAN
2024-10-10 06:13
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
DR. PRADHAN
2023-01-29 06:29
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. PRADHAN
2023-01-29 06:29
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up