Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

10 хиймэл нуурыг сэтэлж урсган, 22 айл өрхийг нүүлгэн шилжүүлжээ

2019 оны 9 сарын 06

Arslan.mn

Ашигт малтмал газрын тосны газраас Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж байсан 11 аж ахуйн нэгжийн 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан.

Түүнчлэн тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан холбогдуулан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох болон бусад арга хэмжээг авахаар Цэнхэр сумын Орхон багт тус аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн ерөнхий газар, аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Орхон-Чулуут голын сав газрын захиргаа зэрэг байгууллагууд хамтарсан үйл ажиллагаа явуулж байна.

Одоогийн байдлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын өгсөн үүргийн дагуу 10 хиймэл нуурыг сэтэлж урсган, 22 айл, өрхийг нүүлгэн шилжүүлээд байна гэж Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607736
0 эможи

Зочин
2019-09-07 02:24
keyboard_arrow_up