Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Эрдэнэс-Тавантолгой” компани ашигтай ажиллаж чаджээ

2019 оны 9 сарын 25

Arslan.mn

Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд болж тус яамны харъяа агентлаг, компаниуд оролцож байгаа билээ.

Өдөрлөгийн үеэр “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг дараах мэдээллийг өгсөн юм. Түүний хэлснээр тус компани өнөөдрийн байдлаар 13.1 сая тонн нүүрс олборложээ. Төлөвлөгөө ёсоор бол  өдийд 12.5 сая тонн нүүрс олборлохоор байсан аж. 

Ингэснээр компанийн борлуулалтын орлого ч өмнөх оны мөн үеэс нэмэгдэж, 2.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Тэгвэл компанийн цэвэр ашиг төлөвлөгөөнөөс 200 гаруй хувиар давж биелж, 677 тэрбум төгрөг болжээ. Энэ тухайгаа тэрбээр, “Манай компани бүх төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн. Ер нь энэ онд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хамгийн том төлөвлөгөө биелсэн. Юу гэвэл, манай компани энэ онд дагах төслүүд буюу авто, төмөр замын төслүүдээ эхлүүлэх, зогссон байсан төмөр замаа үргэлжлүүлэх амлалт Засгийн газарт өгсөн. Эдгээр амлалтаа биелүүлж чадсан. Тодруулбал, Тавантолгой, Зүүнбаян чиглэлийн төмөр замын эхний хөрөнгө оруулалт буюу 156 тэрбумаа шийдвэрлээд замаа эхлүүлсэн. 

Зогссон байсан Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хөрөнгө оруулалтаа хийсэн.  Далан сэргээх, дээд болон доод бүтцийн ажилд энэ төсөлд нийт 698 сая ам.доллар шаардлагатай байгаа.  Энэ хөрөнгийн эхний хөрөнгө оруулалт буюу 110 сая ам.долларыг ТУЗ-ийнхөө хүрээнд шийдвэрлэсэн. Мөн Тавантолгой, Оюутолгой Ханги мандалын авто зам, Тавантолгой Гашуунсухайтын паралель авто замын концессын гэрээгээ байгуулаад  үйл ажиллагаа нь эхлэхэд бэлэн болсон байна. Хөрөнгө оруулалт нь бүрдсэн гэж ойлгож болно.  Мөн бид боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх үүрэгтэй. Үүнийхээ дагуу  тус бүр нь 10 сая тонн хүчин чадалтай гурван блок үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулсан” хэмээлээ.

Эх сурвалж: erennews.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608521
0 эможи

Зочин
2019-09-26 01:52
keyboard_arrow_up