Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Эрдэнэс-Тавантолгой “ ХК тээврийн ЖОЛООЧ нараа УРАМШУУЛЛАА

2019 оны 12 сарын 04

Arslan.mn

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд нүүрс тээврийн компаниуд, жолооч нарын нийгмийн асуудлыг сайжруулахад дэмжлэг үзүүлсээр ирсэн бөгөөд жолооч нарын эрүүл мэнд, ажиллах орчин нөхцөл, авто замыг сайжруулах  чиглэлээр бусад байгууллагуудтай хамтран төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. 

Компани богино, холын зайд нүүрс зөөн, урд хөрш рүү нийлүүлэхээр 180 гаруй аж ахуйн нэгж, 14 000 орчим жолооч хамтран ажилладаг бөгөөд найдвартай, тасралтгүй тээвэрлэлтэд чухал үүрэг гүйцэтгэж буй тээвэрчдээ урамшуулах, идэвхжүүлэх зорилгоор хоёр дахь жилдээ  “Саятан жолооч” шалгаруулах арга хэмжээг зохион байгуулав. 

Шилдэг жолооч нарт шагнал гардуулах арга хэмжээ 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Цанхи хотхонд болсон бөгөөд гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тэргүүтэй холбогдох нэгж, албадын ажилтнууд болон нүүрс тээврийн компаниудын төлөөлөл, жолооч нар оролцлоо. 

Энэ удаад шилдэг тээврийн компани тав, осолгүй манлай жолооч 40, шилдэг жолооч 80, шилдгийн шилдгээр эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр жолооч шалгаруулав. Шилдгүүдийг явсан замын хэмжээ, тээсэн ачааны жин, осол эндэл гаргаагүй байдал,  хөдөлмөрийн болон техникийн аюулгүй ажиллагаа, бүрэн бүтэн байдлаа хэрхэн хангаснаар нь үнэлсэн юм. 

2019 оны шилдгийн шилдэг эмэгтэй жолоочоор шалгарсан Ц.Уранчимэг “Би Дархан-Уул аймгаас ажилдаа ирж, очдог.  21 хоног ажиллаад, долоо хоног амардаг бөгөөд жолооч болоод 15, “Говь транс” компанид  харьяалагдан “Эрдэнэс-Тавантолгой”-н нүүрс тээвэрт дөрвөн жил гаруй явж байна. 95 тоннын даацтай автомашин жолоодох амаргүй, орчин нөхцөл хүнд боловч хийснийхээ хэрээр хөдөлмөрөө үнэлүүлдэг, цалин хангамж сайтай тул ажилдаа дуртай. Сүүлийн жилүүдэд жолоочдын нийгмийн асуудлыг сайжруулахаар аж ахуйн нэгжүүд хичээн, эрүүл мэндийн үзлэгт хамруулан, авто замыг чанаржуулж байгаад талархууштай. Анх удаа “Саятан жолооч” болсондоо баяртай байна, цаашид хичээн ажиллах урам авлаа” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611209
0 эможи

Эрдэнэс-Тавантолгой

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up