Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нэг их наяд 80 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна

2020 оны 3 сарын 30

Arslan.mn

"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн зүгээс өнөөдөр буюу Даваа гараг бүрийн 13:00 цагт хүргэдэг ээлжит мэдээллээ хийлээ.

ЭТТ компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлсийн дарга М.Амарбаяр "Компанийн зүгээс ногдол ашгаа шуурхай, чирэгдэлгүйгээр иргэдэд хүргэхийн төлөө ажиллаж байна. 2019 оны ашгаасаа ногдол ашиг хуваарилах ХК-иудын жагсаалтыг МХБ-ээс гаргасан.

 “Эрдэнэс-Тавантолгой” ХК 1.080 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилах бөгөөд үүнээс 199.7 тэрбум төгрөгийг иргэд, ААН-үүдийн эзэмшиж буй хувьцаанд өгнө" гэв.

Мөн тэрбээр "COVID-19-тай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдалд улс орон даяар шилжиж, зарим бизнес хязгаарлагдмал болсон ч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн хувьд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. 

"Эрдэнэс тавантолгой" оны эхнээс гуравдугаар сарын 29-нийг хүртлэх хугацаанд 2.2 сая гаруй тонн нүүрс олборлож, 2.1 сая тонн нүүрс ачиж, 800 шахам мянган тонн нүүрс экспортлоод байна. Мөн Гашуунсухайтын боомтоор нүүрсний экспорт түр зогсоод дахин нээгдсэнээс хойш 22.6 мянган тонн нүүрс экспортолсон.

 “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас хуулийн байгууллагад шалгагдаж байгаа нэг ч хүн байхгүй

Уг мэдээллийн дараа “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ХМОНХХ-ийн дарга М.Амарбаяр компанийн үйл ажиллагаатай холбоотой гүтгэлэг, худал мэдээллийг санаатайгаар тарааж байгаа тухай хэлээд хэд хэдэн асуудалд тайлбар өглөө. 

Тэрбээр  “Уурхайн катерингийн үйл ажиллагаатай холбоотой тендерт өмнө нь оролцож байсан С гэгч иргэн сайтуудаар худал мэдээлэл тараасан. Учир нь энэхүү тендер саяхан дахин зарлагдсан. Тендер шалгаруулалтын хугацаа дуусах болоогүй. Тийм байхад зориуд үнэлгээний хорооны ажилтны нэр хүндэд халдсан мэдээлэл цацаж байгаа нь дарамт үзүүлэх, тендер шалгаруулалтад нөлөөлөх гэсэн үйлдэл гэж үзэж байгаа. Тиймээс хуулийн байгууллагад шалгуулахаар хандсан.

Үүнтэй төстэй үйлдэл конвейрийн системийн ТЭЗҮ боловсруулах тендерт мөн гарсан аж.  “Иргэн Мөнхбаяр мөн тендер шалгаруулалт дуусаагүй, дүн гараагүй байхад сонин, телевизээр ярилцлага өгч, худал мэдээлэл цацсан. 

Үүнээс гадна “Эрдэнэс-Тавантолгой” ХК 260 сая төгрөгөөр автобус худалдаж авсан тухай мэдээлэл сошиал орчинд цацагдсан. Энэ тухайд хэлэхдээ “Уг тендер шалгаруулалт 2018 оны гуравдугаар сард буюу өмнөх удирдлагуудын үед болсон явдал. Тухайн үед захиалагч нэгж төсөвт өртгийг зах зээлийн үнээс өндөр тооцож, тендер зарласан юм билээ.  Гэхдээ тендерт оролцсон хамгийн бага үнийн дүнтэй компани шалгарсан байдаг. Энэ тендерийг ЭТТ ХК-ийн удирдлага хүлээн зөвшөөрөөгүй. АТГ, Эрүүгийн цагдаа, шүүхэд хандсан. Ингээд шүүхдэлцсэн. Харамсалтай нь дээд шүүхийн шийдвэр нөгөө талд гарсан. Гэхдээ ЭТТ үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байгаа.

Эцэст нь хэлэхэд, “Эрдэнэс-Тавантолгой” ХК худалдан авалтын үйл ажиллагаандаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг мөрдлөг болгон ажилладаг. 

Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас хуулийн байгууллагад шалгагдаж байгаа нэг ч хүн байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615429
1 эможи
keyboard_arrow_up