Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

1072 хувьцааны НОГДОЛ АШГАА хэрхэн авах вэ?

2020 оны 4 сарын 22

Arslan.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг 5-р сарын 01-ний өдрөөс хойш үнэт цаасны данс нээлгэсэн хувьцаа эзэмшигчийн үнэт цаасны данстайгаа холбосон тухайн иргэний өөрийн нэр дээрх арилжааны банкны дансанд шилжин орно. 4-р сарын 24-ний өдөр болох “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлаар ногдол ашиг олгох өдрийг эцэслэн тогтооно. Жишээ нь 1072 хувьцаатай иргэн 96,480₮-ийн ногдол ашиг авна.

Үнэт цаасны данс нээлгэсэн иргэд яах ёстой вэ?

Үнэт цаасны данстайгаа өөрийн нэр дээрх арилжааны банкны дансыг холбосон иргэдэд тэргүүн ээлжид ногдол ашиг шилжин орох тул данс нээлгэсэн брокерийн компанидаа хандан үнэт цаасны данстай холбосон банкны дансны мэдээллээ шалгах, буруу тохиолдолд шинэчлүүлэх шаардлагатай.

Гүүдсек Үнэт цаасны компанид 2008 оноос хойш дансаа нээлгэсэн 400,000 гаруй харилцагчид дараах 3 алхамын аль нэгээр банкны дансны мэдээлэл болон хувийн мэдээллээ зөв эсэхийг шалгах, шинэчлэх боломжтой боллоо.

  1. Фэйсбүүк мессенжерээр m.me/goodsechelp хаяг дээр дарж регистрээ оруулан шалгах, баталгаажуулах
  2. Цахим хаягт хандан шалгах, баталгаажуулах www.goodsec.mn/confirm
  3. Хэрэглэгчийн систем болох www.goodsec.mn/login хаягт хандан үнэт цаасны данс нээлгэх үед олгогдсон нэвтрэх нэр нууц үгийн тусламжтай нэвтэрч шалгах, баталгаажуулах

Үнэт цаасны данс нээлгээгүй иргэд яах ёстой вэ?

Үнэт цаасны дансаа нээлгэх шаардлагатай. Ингэснээр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа болон “Эрдэнэс Монгол” ХХК-ийн давуу эрхийн 1 ширхэг хувьцаагаа өөрийн нэр дээр бүртгэж, баталгаажуулж авна.

Санхүүгийн Зохицуулах Хорооны тусгай зөвшөөрөлтэй, 12 аймагт салбартай, цахим системээр ЦОГЦ үйлчилгээ үзүүлдэг Гүүдсек Үнэт цаасны компанид үнэт цаасны дансаа Фэйсбүүк мессенжерээр 2 минутад нээх бол m.me/goodsecmongolia дээр дарж нээх боломжтой. Эсвэл та Гүүдсек Үнэт Цаасны Компани хуудас руу Данс гэж мессеж илгээгээрэй. Иргэн хэд хэдэн брокерийн компанид үнэт цаасны данс давхар нээлгэж, эзэмших боломжтой.

Үнэт цаасны данстай эсэх, хэрэв данстай бол аль брокерийн компанид данстай, хэдэн ширхэг хувьцаатай эсэхээ хэрхэн шалгах вэ?

Брокерийн компаниуд нээсэн дансаа Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвд илгээснээр таны үнэт цаасны данс баталгаажин нээгддэг. Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвийн албан ёсны хаягт хандан үнэт цаасны данстай эсэх, аль компанид данстай, хэдэн ширхэг хувьцаатайгаа шалгах боломжтой. net.schcd.mn/registration хаягт хандан шалгана уу.

Эх сурвалж: ikon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
8
haha an post
1
wow an post
5
yay an post
5
sad an post
3
ouch an post
3
confuse an post
4
angry an post
9
616357
69 эможи
keyboard_arrow_up