Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

БХБ-ын дэд сайд Э.Золбоогоор ахлуулсан ажлын хэсэг цементийн үйлдвэрүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

2020 оны 7 сарын 27

Arslan.mn

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, тус яамны Барилга, барилгын материалын бодлогийн хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Батжаргал, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, холбогдох дарга, мэргэжилтнүүд, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал О.Лхагвадорж, тус холбооны төлөөлөл цементийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай 7-р сарын 22-ноос 23-ны өдрүүдэд танилцлаа. 

Arslan.mn

Монгол Улсын хэмжээнд цементийн таван үйлдвэр бий. Эдгээр үйлдвэрүүдийн жилийн нийт хүчин чадал нь 4,05 сая тонн юм. Манай улсын цементийн жилийн хэрэгцээ 1.5-2.0 сая тонн байдаг.

Өнөөдрийн байдлаар “МАК Цемент” ХХК, “Монцемент билдинг материал” ХХК, “Налгар түшиг” ХХК, “Хөтөлийн Цемент-Шохой” ХК-иудын үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдгээр үйлдвэрүүд нийт 0,76 сая тонн цемент үйлдвэрлэж зах зээлд нийлүүлсэн байна. 

Arslan.mn

Манай улсад өрнөж буй томоохон төслүүд болох Оюу толгой, төмөр зам, авто замын бүтээн байгуулалтад өдөрт 1200 орчим тонн цементийг уг үйлдвэрүүд нийлүүлж байна.  

Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг тус үйлдвэрүүдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж тулгамдаад байгаа асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлд танилцуулж, бодлогоор дэмжихээ илэрхийллээ. 

Arslan.mn

Дашрамд дурдахад цементийн үнэ өссөн шалтгааныг цементийн үйлдвэрүүд дараах байдлаар тайлбарлалаа. Үүнд: 

Эрчим хүчний цахилгааны тариф болон төмөр замын тээврийн тариф нэмэгдсэн, төмрийн хүдэр, нүүрсний үнэ өссөн. Мөн эрчим хүч тасалдаж үйлдвэрийн горим алдагдах, үйлдвэрлэсэн цементийг төмөр замаар тээвэрлэхэд “крытый вагон”-ны хангалт их дутмаг байгаа нь шууд нөлөөлсөн. Дэлхий дахинд Соvid -19 цар тахал гарч хөл хорио тогтоож дотоодын ажиллах хүч шилжилт хөдөлгөөн хийхэд хүндрэл үүсч үйлдвэр үйл ажиллагаагаа эхлэх цаг хугацаа хойшлогдох, гадаад улсаас ирж ажиллах мэргэжилтэн, ажилчдын хомсдол үүсч зарим үйлдвэр ажиллах боломжгүй болсон шалтгаанаас цементийн хомсдол, үнийн хөөрөгдөл зах зээл дээр үүсч байгааг дурдлаа. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
618697
1 эможи

Zochin
2020-07-28 09:55
Heregtseteii yedni ard tumnee boomilj unee zoriud nemj bgaa.Tortei bol arga hemjee av. Ded said ymar ch arga hemjee avsangui . Salhind garch hundluuleed butslaa.
Зочин
2020-07-27 16:03
Зочин
2020-07-27 13:46
Зочин
2020-07-27 10:15
хятадаас цемент оруулж ирэхгүй бол МАН-ын харъяа хэдэн үйлдвэр зориуд хомсдол үүсгээд урин дулааны багахан хугацаанд хийдэг хамаг ажил зогсоод байна. цементийг хэрэгтэй үед нь хомсдол үүсгэж шагчид, энэ хэдэн үйлдвэр, МАН гурав л хожиж байх шиг байна.
barilgachid
2020-07-26 09:39
шал худлаа цемэнтнийхэн шагчдаараа дамжуулж сөя МАН ын сонгуулийн мөнгийг овоо босгож өгөө биз дэ мэдээж
Зочин
2020-07-25 16:48
Irged
2020-07-25 16:36
Tsement gedeg estoi yamar cuhal tuuhii Ed bolhiig 4 5 sard estoi oilgoson shyy MAK tsement uneheer sain yum baina Lee
БХТ
БХБЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up