УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ БОЛОН ҮНДЭСНИЙ АЖ ҮЙЛДВЭРИЙН ЗӨВЛӨЛ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ БОЛОН ҮНДЭСНИЙ АЖ ҮЙЛДВЭРИЙН ЗӨВЛӨЛ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ БОЛОН ҮНДЭСНИЙ АЖ ҮЙЛДВЭРИЙН ЗӨВЛӨЛ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2020 оны 10 сарын 28

Манай улсад үйлдвэрлэлийн салбар хөгжиж байгааг автомашин, троллейбус, автобус үйлдвэрлэж буй компаниудаас харж болно. Харин хувийн хэвшил тэр дундаа үйлдвэрлэлийн салбарыг төрийн бодлогоор дэмжих нь компаниудын тогтвортой үйл ажиллагаанд чухал нөлөөтэй.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Дэд сайд О.Батнайрамдал тэргүүтэй бусад холбогдох албаны хүмүүс “Монгол машин байгууламж”ХХК, “Монгол машин индустриал”ХХК, “Экобус”ХХК зэрэг компаниудын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн явцтай танилцаж, тэдэнд тулгамдаад буй асуудлуудыг сонсож, харилцан санал солилцлоо.

Дээрх компаниуд евро стандартын, цахилгаан хөдөлгүүрт, бага, дунд болон том оврын эко автобус, троллейбус, суудлын автомашин, вагоны чиргүүл зэргийг үйлдвэрлэдэг ба жилдээ 120-150 ширхэг автобус үйлдвэрлэх хүчин чадалтай. Дотооддоо үйлдвэрлэж байгаа тул өртөг хямд гэдгээрээ давуу талтай юм.  

Экобус компанийн үйлдвэрлэсэн цөөн тооны автобус, троллейбус нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглагдаж байгаа бөгөөд үйлдвэрлэсэн цагаас хойш техникийн ямар нэгэн эвдрэл, гэмтэл гараагүй байна. Харин компаниудын зүгээс одоогоор цөөн тооны хувь захиалгуудыг хийж байгаа учир үйл ажиллагаа тогтворгүй байгааг хэлж байсан юм.

Монголд улсад суурь аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд 19 мянга орчим ажлын байр шинээр бий болох тооцоо гарчээ. Иймд салбарын хөгжлийг бодлогоор дэмжиж, хөрөнгө оруулалтыг татан импортыг орлох үндэсний үйлдвэрлэлээ дэмжвэл төсөвт төвлөрөх аж ахуй нэгжүүдийн орлого нэмэгдэнэ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон тус компаниудын үйл ажиллагаатай танилцах үеэрээ уул уурхайн төмөр замын томоохон бүтээн байгуулалттай холбоотойгоор нүүрс болон баяжмал тээвэрлэх вагоны эрэлт хэрэгцээ нэмэгдэнэ, энэ хэрэгцээг дотоодоосоо хангаж чадвал тээвэрлэлтийн өртөг зардал буурч, эрдэс баялгаас олох орлого өсөх боломжтой тухай санал бодлоо илэрхийлж энэ асуудлаар судлахыг холбогдох албаныханд уламжлахаа мэдэгдсэн юм. Мөн нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлийн асуудалд бүх талуудын байр суурийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулах хэрэгтэйг дурдсан.

Тус уулзалтын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан бөгөөд ингэснээр салбарын аж ахуй нэгж байгууллагуудад хөрөнгө оруулах, тэдний үйл ажиллагааг дэмжих боломж бүрдэж байна.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622264
0 эможи

keyboard_arrow_up