УУХҮ-ИЙН САЙД Г.ЁНДОН МОНГОЛ ДАХЬ АМЕРИКИЙН ХУДАЛДААНЫ ТАНХИМ (АМЧАМ)-ЫН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОВ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Монгол дахь Америкийн худалдааны танхимаас зохион байгуулсан “Уул уурхайн салбарын бодлого:2020-2024” ээлжит уулзалт, хэлэлцүүлэгт урилгаар оролцон салбарын бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулж танхимын гишүүд болон гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхсон асуултад хариулт өгөв. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт УУХҮЯ-аас дэвшүүлсэн зорилт, арга хэмжээтэй холбогдуулан илтгэл тавив. Уулзалтын үеэр Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, Таван толгойн IPO-н асуудал, хайгуулын лиценз, хөрөнгө оруулагчдын эрх ашиг болон хөрөнгө оруулалтын орчин нөхцлийг сайжруулахад Монгол Улсын Засгийн газраас ямар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг хөрөнгө оруулагчдын зүгээс сонирхон асууж байв.