ГЕОЛОГИЙН АЛБА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 81 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА ГЕОЛОГИЙН АЛБА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 81 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ГЕОЛОГИЙН АЛБА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 81 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

2020 оны 10 сарын 23

Монгол улсад Геологийн алба үүсч байгуулагдсаны 81 жилийн ой, геологийн үндэсний мэргэжилтэн бэлтгэсний 60 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн хүрээнд Монголын Геологийн холбоо, Монгол улсын их сургууль хамтран “Монголын ба бүс нутгийн геологийн асуудлууд GIMAR-2020” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Уг хуралд Үндэсний Геологийн алба, Монголын геологийн холбоо, Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөл, МУИС, ШУТИС, Шинжлэх ухааны харъяа геологи, палентологийн хүрээлэнгүүд оролцлоо. Эрдэм шинжилгээний хурлыг нээж Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд үг хэллээ.

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:

Эрхэм хүндэт геологчид, ахмад буурлууд, үе үеийн төлөөлөл болсон та бүхэндээ Геологичдын өдрийн халуун мэндийг хүргэе!

БНМАУ-ын Ардын Сайд нарын зөвлөлийн 1939 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 38 дугаар хуралдаанаар “... Улсын бүх чулуун нүүрсний үйлдвэр ба алтны уурхайг эрхлэн удирдах хийгээд түүнчилэн үйлдвэрийн төрөл бүрийн ашигт малтмалын түүхий эд болон түлш, бусад төрлийн ашигт малтмалуудыг эрж тэмтрэн олох, ашиглах уурхай ба ашигт малтмалын трестийг Аж үйлдвэр ба барилгын яамны харъяанд бие даасан аж ахуйн тооцоотойгоор зохион байгуулсугай” гэж тогтоосноос  хойш Монголын Геологийн албаны 81 жилийн түүх бичигджээ. Түүхийн энэ хугацаанд бидэнд олсон амжилт их, хийж бүтээсэн ажлын арвин баялаг бий.   

               Яг жилийн өмнө 80 жилийн ойн баярын хурал дээр Засгийн газрын хуралдаанаас Геологийн албыг сэргээн байгуулах нь зүйтэй гэсэн баярт мэдээг сонсч байсан бол 2020 онд Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар тухайн асуудлыг хэлэлцэн Засгийн газрын 2020 оны 230 дугаар тогтоолоор Үндэсний геологийн албыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн түвшинд байгуулж, удирдлага хамт олныг бүрдүүлэн ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан геологчид та бүхнийг их ажил, уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг хангах хэтийн ирээдүй хүлээж байна.   

Та бүхний нээн илрүүлсэн орд, илрэл нь уурхай, уулын үйлдвэр болон өргөжиж, улс эх орны эдийн засгийг нуруун дээрээ авч явдаг хөдөлгөгч гол хүчин болсоор ирсэн. Үүний нотолгоо бол 2020 оны эхний хагас жилийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 18%, аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүний 68%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73%, экспортын бүтээгдэхүүний 94%-ийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлсэн байна.

Энэ ч утгаараа Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх геологи, судалгааны ажлыг эрчимжүүлж, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлнэ, Үндэсний геомэдээллийн нэгдсэн санг хөгжүүлж, цахим системийг нэвтрүүлж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлнэ,Өндөр технологийн түүхий эд болох газрын ховор элемент, үнэт, өнгөт, хар, холимог металл, металл бус ашигт малтмал болон газрын тосны эрэл, хайгуулын ажлын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эрдэс баялгийн нөөцийг арвижуулна гэсэн 3 том зорилт дэвшүүлсэн.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд геологчид, судлаач шинжээчид, үйлдвэрлэгч Та бүхэн идэвхтэй оролцож, хошуучлан ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Ингээд та бүхний ажил үйлсэд өндөр амжилт хүсч, баярын үйл ажиллагаа албан ёсоор нээснийг мэдэгдэе гэлээ.

Монголын геологийн холбоо төрийн бус байгууллага (МГХ) нь Монгол Улсад геологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, бүх төрлийн геологийн судалгааг эрчимжүүлэх, геологичдын мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, салбарын ажиллагсадын нэгдмэл ашиг сонирхлыг илэрхийлэх, хамгаалах зорилгоор 1996 онд байгуулагдсан мэргэжлийн ууган холбоодын нэг юм.

            МГХ нь салбарын мэргэжлийн холбоод болон төрийн байгууллагуудтай байнга хамтран ажиллаж, хууль, эрх зүйн орчин, мэргэжлийн асуудлаар хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулж, гишүүд болон дэмжигчдийн үзэл бодол, саналыг нэгтгэн илэрхийлж, тэдний үйл ажиллагааг дэмжин хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622273
0 эможи

keyboard_arrow_up