Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УУХҮ-ИЙН САЙД Г.ЁНДОН САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДОД АЖИЛЛАЛАА

2020 оны 8 сарын 03

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрдэнэс Монгол ХХК-ний гүйцэтгэх захирал П.Ганхүү болон бусад албаны хүмүүс өнгөрөгч амралтын өдөр Салхитын мөнгө алтны ордын олборлолт баяжуулалтын үйл ажиллагаатай танилцлаа. Салхитын мөнгөний орд нь Дундговь аймгийн Гурван сайхан суманд байдаг бөгөөд Салхитын мөнгө-алтны ордын төсөлд:

Эрдэнэс Силвер Ресурс ХХК 108 ажилтан, туслан гүйцэтгэгч 5 компанийн 229 ажилтан, төсөлд нийт 337 ажилтан, үүнээс орон нутгийн 16 ажилтан ажиллаж байна.

Мөн гэрээт ажил гүйцэтгэсэн, хамтран ажиллаж буй 18 компани байна.

Салхитын ордын нөөцийн хувьд 2015-2016 онд нэмэлт хайгуул хийж:

  • 2.7 сая тонн хүдэрт
  • 300.11 г/тн агуулгатай,

832.2 мянган тонн мөнгөний нөөцийг баталгаажуулж улсын нөөцөд бүртгүүлсэн байна.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК 2020 онд ордын нөөцийг нэмэгдүүлэхээр геологийн хайгуулын ажлыг гүйцэтгэж байна. 

Салхитын мөнгө алтны орд баяжуулах үйлдвэрээ 2016 ондбайгуулан ажиллаж байна.

Хоногт 1.0 мянган тонн, жилд 300.0 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай,

2020 оны 3-5-р сар хүртэл хугацаанд барилга, үндсэн болон туслах тоног төхөөрөмж 80%-ийн эвдрэлтэй байсныг сэргээн засварлаж,

2020 оны 6, 7-р сард 70-80%-ийн хүчин чадалтай ажиллаж,

32.0 мянган тонн хүдэр боловсруулж,

532 тонн баяжмал үйлдвэрлэснийг Салхитын мөнгө алтны ордын үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Б.Жаргалсайхан танилцууллаа.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:

Юуны өмнө та бүхний ажилд амжилтыг хүсье. Уг төсөл маань маш олон хүний анхаарлын төвд байдаг. Нийгэмд их хүлээлт үүсгэсэн төсөл байгаа.  Энэ төслийн үйл ажиллагааг бид найдвартай чанартай явуулах нь та бидний үүрэг. Бидний хувьд уурхайн үйл ажиллагаатай танилцаж байгаа нь зүгээр үзээд хараад өнгөрөх биш тулгамдсан, шийдэх ёстой асуудлыг шийдэж бүх талын зөвлөгөө, дэмжлэг, тусламж өгөх асуудлаар явж байна. Тэхээр бид хэдий чинээ гүн боловсруулалт хийж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортод гаргана төдий чинээ ашиг орлого олно. Бидний гол зорилго бол зардалыг аль болох багасгаж, бүтээмжийг нэмэгдүүлэх ёстойг хэлээд төслийн нийт ажилчид уурхайчдад ажлын өндөр амжилтыг хүсээд яамны зүгээс бүх талаар ойр хамтран ажиллахаа илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622289
0 эможи

keyboard_arrow_up