“Наран Мандал“ компаний хамт олон Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газарт 200 ширхэг түргэвчилсэн оношлуур хандивлалаа
2021 оны 4 сарын 14
Цар тахлыг хумих, тандалт хийх ажилд хувьд нэмэр болох үүднээс "Наранмандал энтерпрайзес" компаний хамт олны зүгээс Баянхонгор аймгийнхаа Эрүүл мэндийн газарт 6 сая төгрөгийн үнэ бүхий 200 ширхэг түргэвчилсэн оношлуур хандивлалаа.
Тус компани нь цар тахлын эсрэг хамтран ажиллаж байгаа аймаг орон нутгийн эрүүл мэндийн ажилтнууд, цагдаа, онцгойн алба хаагч нар болон орон нутгийн удирдлагууд иргэддээ гүнээ талархаж буйгаа илэрхийлж байна.
Харин аймгийн Онцгой комиссоос түргэвчилсэн оношлуурын нөөц багассан, хэрэгцээ ихэссэн энэ цаг үед ард иргэдийн эрүүл мэндийн төлөө шаардлагатай дэмжлэг үзүүлсэн тус хамт олонд талархал илэрхийллээ.
Бид хамтдаа цар таxалтай тэмцэж, хүнд хэцүү үеийг давж гарч чадна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
625515
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: