Уул уурхайн бүтээгдэхүүн бидний ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛД
2021 оны 6 сарын 11
Хүн төрөлхтөн бидний амьдралд өдөр тутам хэрэглэгдэж байгаа бүхий л эд зүйлс, хоол хүнс, эрчим хүч бүгдийг нь дэлхий дээрх байгалийн нөөц баялгийг олборлон боловсруулж гарган авдаг билээ.
Ашигт малтмал, эрдэс баялаг нь хүн төрөлхтний өдөр тутмын амьдралд, дэлхийн улс орнуудын хөгжил, эдийн засгийн тогтвортой байдалд ямар чухал ач холбогдолтой болохыг огтхон ч дурсдаггүй. Ашигт малтмалыг олборлож ашиглахгүйгээр та амьдрахгүй байх таван шалтгааныг цөөн хэдэн үгээр илэрхийлэхийг зорилоо.
- Та эрүүл амьдрах, сайхан харагдахыг хүсдэг үү? Эмчилгээний болон гоо сайхны бүтээгдэхүүнийг ашигт малтмал олборлож хийдгийг мэдэх үү?
- Таны байшингийн суурь бетоноос эхлээд бүх барилгын материалууд уул уурхайгаас л гардаг. Таны гэрийн эд хогшил, гоёл чимэглэл мөн л ашигт малтмал олборлож, боловсруулж хийсэн байдаг. Та зөвхөн модоор бүгдийг хийгээд болно гэдэгт итгэлтэй байж чадах уу? Чадахгүй.
- Таны машин, автобус, галт тэрэг, онгоц, завь бүгд л уул уурхайгаас гарсан бүтээгдэхүүнийг боловсруулж хийсэн байдаг.
- Орчин цагт та цахилгаан, эрчим хүчгүйгээр амьдарч чадах уу? Цахилгаан эрчим хүчийг нүүрс, газрын тос, байгалийн хий гэх мэт уурхайлан олборлодог бүтээгдэхүүнээс л гаргаж авна.
- Таны ажлын газрын байшингийн суурь бетоноос эхлээд бүх барилгын материал уул уурхайгаас л гардаг.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
627756
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: