Г.Ёндон: 2022 онд 36.5 сая тонн нүүрс экспортлох бололцоотой гэж тооцсон Г.Ёндон: 2022 онд 36.5 сая тонн нүүрс экспортлох бололцоотой гэж тооцсон
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Г.Ёндон: 2022 онд 36.5 сая тонн нүүрс экспортлох бололцоотой гэж тооцсон

2021 оны 10 сарын 29

Arslan.mn

Ирэх оны төсвийн төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Энэ үеэр Х.Ганхуяг гишүүн 2022 оны төсвийн төслийг нэг боомт, нэг төрлийн бүтээгдэхүүнийн экспортоос хэт их хамааралтай байгааг тодотгож,  орлого төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй тохиолдолд төсвийн алдагдлаа хэрхэн зохицуулах талаар тодрууллаа.

Сангийн сайд Б.Жавхлан ирэх онд 36.5 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн нь бага дүн биш,  бүх боломжоо дайчилж байгаа гэсэн хариулт өглөө.

Харин  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Нүүрсний экпортын 55 орчим хувийг Гашуунсухайт боомтоор, 40 гаруй хувийг Шивээ хүрэн боомтоор гаргаж байгаа. Сүүлийн жилүүдэд Булган, Ханги боомтоор нүүрсний экспортуудыг хийж эхлээд байгаа. Гашуунсухайт боомтын чингэлэг тээврийн терминал, Шивээ хүрэн боомтын ирэх сарын 10-15-ны өдрүүдэд ашиглалтад орох чингэлэг тээврийн терминал тус бүрдээ нэмэлтээр 10 сая тонн нүүрсийг экспортлох боломжтой гэж үзэж байгаа учир цар тахлын нөхцөл байдал үргэлжилсэн ч гүйцэтгэлдээ хүрэх бололцоотой гэж тооцсон. Нүүрсний экспортоос 2022 онд нийт татвар хураамж 1.6 их наяд төгрөг хуримтлуулна гэж төлөвлөөд байгаа.  Эрдэс баялгийн салбараас 4.3 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн орлогын 26 хувийг бүрдүүлэхээр тооцсон” гэсэн хариултыг өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
632264
1 эможи

зочин
2021-10-29 10:52
хил хаалтай бол яаж гаргах юм бол өөрөө машиндаа ачаад гаргах гээгүй бол
keyboard_arrow_up