Наран Мандал уурхайн баяжуулах үйлдвэрийн ахлах инженер Л.Алтанзул Наран Мандал уурхайн баяжуулах үйлдвэрийн ахлах инженер Л.Алтанзул
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Наран Мандал уурхайн баяжуулах үйлдвэрийн ахлах инженер Л.Алтанзул

2022 оны 1 сарын 28

Arslan.mn

Наран Мандал ХХК-д газар газраас ирсэн, олон аавын охид хөвгүүд бидний дунд ажил үйлс, бүтээлч байдал, бусдадаа зааж зөвлөх арвин туршлага зэргээрээ олны хүндлэлийг хүлээсэн эрхэм сайчууд олон бий.

Тэртээ 1986 онд хуучнаар ЗХУ-д Уул уурхайн дээд сургуулийг Механик инженер мэргэжлээр төгсөж ирсэн цагаасаа тасралтгүй 30 орчим жилийг уул уурхайн салбарт ажиллаж өнгөрөөсөн энэ эрхэм хүмүүнийг бид бүгд багшаа хэмээн хүндэлж, төлөв даруу түүнээс үлгэр жишээ авахыг хичээдэг билээ.

1998 онд “Чингис хаан гоулд”, “Чинхуа МАК”, “Хүрэн толгойн нүүрсний уурхай”, Укрианы “Өрнийз” компанид тус бүр механик инженерээр ажиллаж байгаад 2015 онд Цагаан цахир уурхайн анхны Баяжуулах үйлдвэрийн барилгын ажлыг хамт олноо удирдан бүтээн байгуулж, ашиглалтанд оруулсан ууган ажилтан тэрбээр 2019 оноос эхлэн өдгөөг хүртэл бүтээн байгуулсан тус үйлдвэрийнхээ ахлах инженерээр ажиллаж байна.

“Одоо нэг хамт олон болж ажиллаж буй баяжуулах үйлдвэрийн залуустайгаа хамтран мөн онд үйлдвэрийн өргөтгөлийг амжилттай гүйцэтгэсэн, тэднээсэээ суралцаж, сургаж, мөр зэрэгцэн ажиллаж байгаадаа маш сэтгэл хангалуун байдаг. Наран Мандалын уурхай өдрөөс өдөрт өргөжин тэлж, авьяаслаг, чадварлаг шинэ залуу боловсон хүчнээр хүч сэлбэгдэн, шинэлэг, шилдэг техник технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байгаа нь тун сайхан санагддаг шүү, хэчнээн насаар ахмад ч гэсэн бахархам сайхан хамт олноо өөрөөсөө илүү хүндэлдэг дээ, цаашид улам хичээн, эрүүл аюулгүй ажиллаж, уул уурхайн салбартаа тэргүүлэхийг хүсье”

Эгэл даруу, эрхэм сайхан ахдаа нийт Наран Мандалчуудынхаа өмнөөс амьдрал, ажилд нь сайн сайхан бүхнийг хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634137
0 эможи

keyboard_arrow_up