Нүүрс экспорт өмнөх оны мөн үеэс 25 хувиар ӨСЧЭЭ Нүүрс экспорт өмнөх оны мөн үеэс 25 хувиар ӨСЧЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Нүүрс экспорт өмнөх оны мөн үеэс 25 хувиар ӨСЧЭЭ

2022 оны 8 сарын 30

Наймдугаар сарын 19-өөс 25-ны өдрүүдэд 6,716 автомашин, 900 чингэлэг нийт 824.2 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 2.5 дахин өссөн үзүүлэлттэй байна. Оны эхнээс 14,032.6 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 25 хувиар өсөв.

Долоо хоногт 304 автомашин, 196 чингэлэг буюу оны эхнээс 948 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 9 хувийн өсөлттэй байна. Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 679 автомашин, 962 чингэлэг буюу оны эхнээс нийт 2,550.9 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 51 хувиар буурчээ. Төв банк оны эхнээс энэ сарын 25-ны өдрийн байдлаар 11.39 тонн алт худалдан авчээ. Эрдэс бүтээгдэхүүний экспорт дунджаар 60 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 78 хувь, зэсийн баяжмал 78.2 хувь, төмөр 50.4 хувь, алт 56.9 хувь, цайр 93.2 хувь тус тус байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639837
0 эможи

keyboard_arrow_up