“Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий инженерт холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий инженерт холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий инженерт холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

2022 оны 9 сарын 07

Arslan.mn

Авлигатай Тэмцэх Газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 97 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс дөрөвт нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, есөн гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.

Мөн мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 707 хэрэг шалгагдаж байгаа бөгөөд шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хэд хэдэн хэргийг хүргүүлсэн байна.

Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нэгдүгээр орлогч, ерөнхий инженер “Б” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2021 оны долдугаар сарын 6-нд хууль бус дуудлага худалдаа зохион байгуулж “Лексус-570” маркийн, “Тоёота Хайс” маркийн болон “BMW-535” маркийн тээврийн хэрэгслүүдийг өөрийн хамаарал бүхий “Э”, “Б” нарт хямд үнээр худалдан борлуулж, төрд их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг прокурорын байгууллагад хүргүүлжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640137
1 эможи

keyboard_arrow_up