ТӨСӨВ-2023: Уул уурхайн салбарын төсөвт төвлөрүүлэх орлого 4.9 их наяд төгрөг болж НЭМЭГДЭВ ТӨСӨВ-2023: Уул уурхайн салбарын төсөвт төвлөрүүлэх орлого 4.9 их наяд төгрөг болж НЭМЭГДЭВ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТӨСӨВ-2023: Уул уурхайн салбарын төсөвт төвлөрүүлэх орлого 4.9 их наяд төгрөг болж НЭМЭГДЭВ

2022 оны 10 сарын 06

Arslan.mn

Уул уурхайн салбарын ирэх оны төсөвт үүрэх "ачаа" улам нэмэгдэж байна. Тодруулбал, тус салбар 2023 оны улсын нэгдсэн төсөвт 4.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх үүрэг хүлээв. Энэ нь төсвийн нийт орлогын 25 орчим хувийг бүрдүүлнэ гэсэн үг. Задалж үзвэл, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоос дээрх орлогын 50 гаруй буюу 2.5 их наядыг олохоор тооцжээ. Энэ оны төсөвт АМНАТ-өөр 2.1 их наядын орлого төвлөрүүлэхтэй харьцуулахад даруй өндөр дүн юм.

 Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 47.3 хувь буюу 1,2 их наяд төгрөгийг зэсийн баяжмал, 36.9 хувь буюу 927.1 тэрбум төгрөгийг нүүрс, 6.6 хувь буюу 165 тэрбум төгрөгийг алтны үйлдвэрлэлээс төвлөрүүлэх орлого эзэлж байна. Өөрөөр хэлбэл, зэсийн баяжмал, нүүрсний үнэ, экспортын биет хэмжээ 2023 оны төсөвт орлогын гол найдвар байх нь. Үлдсэнийг нь тус салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татвараар нэг их наядыг, төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн ногдол ашгаас 566 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд тусгажээ.

 Ирэх онд нүүрс экспортын хэмжээ нэмэгдэж, 36.5 сая тоннд хүрнэ гэж үзсэн байна. Мөн Оюутолгойн гүний уурхайн олборлолт шинэ оны дундаас эхлэх, улмаар зэсийн баяжмалын экспортын хэмжээ эрс нэмэгдэж, 1.4 сая тоннд хүрэх төсөөллийг Сангийн яам гаргажээ. Зэсийн зах зээлийн үнийг тонн тутамд нь 8,400 ам.доллар байхаар таамагласан байна. Зэсийн баяжмалын биет хэмжээ энэ жил 1.2 сая тонн байсан бол ирэх онд 1.4 сая болж, нэмэгдэх нь.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641130
0 эможи

keyboard_arrow_up