НАРАНМАНДАЛ: Нээлттэй ажлын байранд УРЬЖ БАЙНА
2022 оны 11 сарын 01
Ажлын байрны нэр: Захиргааны туслах ажилтан (УБ хотын оффисд)
Холбоо барих: +976 8977-3232, 7777-3232
Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2022-11-18
ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:
• Компанийн өдөр тутмын захиргааны үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах, захирлууд болон харъяалагдах хэлтсийн менежерүүдийн өдөр тутмын ажил үүрэгт туслалцаа үзүүлэх;
• Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, ажлыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх;
• Компьютерын хэрэглээний программ дээр ажиллах, бичиг баримт боловсруулахад туслах;
• Компанийн үйл ажиллагаатай холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, зааврыг сайтар судлан, үйл ажиллагаандаа чанд баримтлан ажиллах;
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
• Бизнесийн удирдлага, Нарийн бичгийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн;
• 1-3 жилийн ажилласан туршлагатай байх; (Оффис зохион байгуулалт, бичиг хэрэг төлөвлөлт, хөтлөлтийн зохих туршлагатай)
• Компьютерын өргөн хэрэглээний программ болон интернетийн орчинд ажиллах чадвартай;
• Архив, албан хэрэг хөтлөх чадвартай;
• Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
• Нээлттэй, багаар ажиллах чадвартай;
• Харилцааны соёлтой;
• Цагийн менежменттэй, хариуцлагатай;
• УБ хотын оффисд ажиллана.
Та анкетаа дараах линкүүдээр орж илгээнэ үү:
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
641988
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: