ЭРДЭНЭС МОНГОЛ: Нүүрсний экспортын гүйцэтгэл 9 сард, зэсийн баяжмалын экспорт 10 сард ТӨЛӨВЛӨСӨН ХЭМЖЭЭНДЭЭ ХҮРЛЭЭ ЭРДЭНЭС МОНГОЛ: Нүүрсний экспортын гүйцэтгэл 9 сард, зэсийн баяжмалын экспорт 10 сард ТӨЛӨВЛӨСӨН ХЭМЖЭЭНДЭЭ ХҮРЛЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЭРДЭНЭС МОНГОЛ: Нүүрсний экспортын гүйцэтгэл 9 сард, зэсийн баяжмалын экспорт 10 сард ТӨЛӨВЛӨСӨН ХЭМЖЭЭНДЭЭ ХҮРЛЭЭ

2022 оны 11 сарын 10

Arslan.mn

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын нийт экспортын 94 хувийг эрдэс баялгийн бүтээгдэхүүн бүрдүүлэх болсон. Харин энэ оны эхний 10 сард эрдэс баялгийн нийт экспорт 8.5 тэрбум ам.доллар болж, нийт экспортын 85.1 хувийг бүрдүүллээ. Үүнээс 51,5 хувийг нүүрс, 23,4 хувийг зэсийн баяжмал, 8,2 хувийг алт эзэлж байгааг Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн юм.

Энэ хугацаанд Монгол Улс 23.1 сая тонн чулуун нүүрс экспортолж, экспортын биет хэмжээ нь өмнөх оны мөн үеэс 71 хувиар өсжээ. Эрдэс баялгийн салбараас олсон 8,5 тэрбум ам долларын 5.1 тэрбум ам.долларын экспортыг нүүрс эзэлж байна. Эндээс хар алт манай эдийн засагт ямар их жин дарж байгаа нь тодорхой харагдах биз. Энэ онд нүүрсний үнэ өндөр байсан болохоор өмнөх жилүүдтэй харьцуулахад орлого их өсжээ. Оны эхний 9 сард 18,8 сая тонн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 6,4сая тонн буюу 52 хувийн өсөлттэй гарсан.

Энэ үед нүүрсний экспортын гүйцэтгэл төлөвлөгөөнөөс давж биелсэн тухай өмнө нь бид мэдээлсэн билээ.Эхний арван сарын байдлаар зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 1.2 сая тонн болж, төлөвлөсөн хэмжээнд хүрчээ. Ирэх онд “Оюу Толгой”-н гүний уурхайн үйлдвэрлэл эхэлснээр зэсийн баяжмалын биет хэмжээг нэмэгдүүлж, 1.4 сая тонныг экспортолно гэж төлөвлөсөн билээ.

Эх сурвалж: www.mongolianminingjournal.com Ж.Мөнх

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643120
0 эможи

keyboard_arrow_up