С.Баярмөнх: Уурхайн хаалтын сайн жишгийг нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэгч анхны компани болж байна С.Баярмөнх: Уурхайн хаалтын сайн жишгийг нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэгч анхны компани болж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

С.Баярмөнх: Уурхайн хаалтын сайн жишгийг нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэгч анхны компани болж байна

2022 оны 10 сарын 11

Arslan.mn

- Салхитын уурхайд хэрэгжүүлж буй MERIT-ийн жишиг төслийн ач холбогдлыг хэрхэн харж, ямар үр дүн хүлээж байна вэ?

- Бидний хэрэгжүүлж буй хаалтын менежментийн төсөл Монгол улсад хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд чухал нөлөөтэй. Нөхөн сэргээлт болон байгалийг онгон төрхөөр нь хадгалах төр засгийн бодлого, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тавьж буй зорилтыг хэрэгжүүлэхэд өгөөжөө өгөхүйц төсөл. Монгол улсад маш олон уурхай үйл ажиллагаа явуулдаг. “Монполимет” гэх мэт нөхөн сэргээлтээ сайн хийсэн компаниуд цөөн боловч бий. Үүний зэрэгцээ баялгийг нь хүртсэн ч байгалийг онгон төрхөөр нь үлдээх, хадгалах үүргээ биелүүлэлгүйгээр тухайн орон нутгийн иргэдэд үр өгөөжтэй ажиллахгүй орхиод явсан жишээ олон байна. Канад улсын дэмжлэгтэй хэрэгжиж буй MERIT төслийн тухайд Монголд хэрэгжиж байгаа дэлхийн жишигт нийцсэн төсөл. Ийм онцлогтой төслийг анх удаа хэрэгжүүлж байгаадаа баяртай байна.

Олон улсад уурхайн хаалтын төсөөлөл буюу урьдчилсан төлөвлөгөөг хүрз хатгахаас өмнө буюу олборлолт эхлэхээс өмнө боловсруулж батлуулдаг. Өөрөөр хэлбэл, уул уурхайг ашигласны дараа байгалийг нөхөн сэргээх, унаган төрхөөр хадгалахад онцгой анхаардаг. Тэдгээр улсын сайн жишгийг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэгч анхны компани болж сонгогдсон нь бидний хувьд нэр төрийн хэрэг. Салхитын тухайд бусад уурхайд хаалтын менежментээрээ жишиг болохуйц загвар. Хаалтын менежментийг дэлхийн жишгээр хийхэд ихээхэн цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардагддаг. Канад улсын санхүүжилттэй төсөл хэрэгжиж байгаа гэдэг утгаараа MERIT зөвхөн хаалтын төлөвлөгөө боловсруулахад техникийн туслалцаа үзүүлж байна. Боловсруулсан хаалтын төлөвлөгөөг батлуулах, сайжруулах, шинэчлэх хэрэгжүүлэх нь Эрдэнэс Силвер Ресурсын үүрэг.

- Салхитын уурхай нийгэм, эдийн засгийн хувьд өөрийн гэсэн онцлогтой төсөл. Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн төрийн өмчит уурхай хаалтын менежментийн төсөл хэрэгжүүлж байгаа нь олзуурхууштай хэрэг шүү?

- Ач холбогдлын хувьд мэдээж өндөр. Нэгдүгээрт, Монгол улсад анхны хаалтын менежментийн үйл ажиллагааны төсөл хэрэгжиж байна. Хоёрдугаарт, бид дэлхийн жишигт нийцсэн хаалтын менежментийг хэрэгжүүлж байгаа. Өөр нэг онцлох тал гэвэл бид зөвхөн өөрсдөдөө ашигтай хэлбэрээр хийхгүй. Хамгийн гол нь бусад уурхайнуудад туршлага болохуйц жишиг төсөл хэрэгжүүлэхээр зорьж байгаа. Уурхайнуудад Салхитын хаалтын менежмэнтээс суралцах боломжийг бүрдүүлэх тал дээр анхаарч байна. Монгол улсын зөвлөх инженерүүд, уул уурхайн мэргэжилтнүүдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж тэдэнд дэлхийн жишиг хаалтын менежмент ямар байдгийг сургаж яваа нь энэ төслийн бас нэг том онцлог. Товчхондоо дэлхийн жишгийг эх орондоо нутагшуулж байгаа гэж ойлгож болно.

- Орон нутгийн захиргаа, цаашлаад нутгийн иргэд жишиг төслийг хэрхэн хүлээж авч байна вэ?

- Орон нутгийн иргэд манай төсөлд ихээхэн ач холбогдол өгч байгаа. Манай уурхай нэгт төрийн өмчийн, хоёрт ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн гэх нийгмийн нөлөөтэй учраас иргэд их сайн ойлгож хүлээж авсан л даа. Нөгөө талаас нь харвал

MERIT төслийн нээлттэй зарчмаар ажилладаг. Нээлттэй байдлаар орон нутгийн иргэдийг татан оролцуулдаг учраас иргэд манай төслийг их сайн ойлгож, талархалтай хүлээж авч байгаа. Энгийнээр хэлбэл уул уурхай ажиллуулж, орон нутгийн иргэдийн ажиллаж амьдрах орчныг сүйтгэдэг муу жишгийг халж байгаа нь манай төслийн онцгойлж дурдах ёстой давуу тал. Дахиад хэлэхэд бидний хэрэгжүүлж буй менежментийн гол зарчим бол дэлхийн жишигт нийцсэн үйл ажиллагаа.

Дундговь аймагт тулгардаг том асуудал бол ус. Уул уурхайг дагаад ус бохирдох, гол горхи ширгэх зэрэг сөрөг асуудал нийтлэг ажиглагддаг. Энэ төслийн хувьд бүх асуудал, процесс шинжлэх ухааны үндэстэй, нарийн тооцоо судалгаатай явагдана. Тэр утгаараа байгальд ээлтэй нөхөн сэргээлт хийх нь ойлгомжтой. Нөгөөтэйгүүр уул уурхайд химийн хортой, хоргүй олон бодис хэрэглэдэг гэсэн ойлголт ард иргэдэд бий. Манай төсөл хэрэгжсэнээр уул уурхайг байгаль орчинд сөрөг нөлөө багатай, хор хөнөөлгүйгээр ажиллуулж болдгийг ард иргэдэд ойлгуулж байгаа. Энэ бол манай төслийн маш том эерэг нөлөөлөл. Төслийн явцад байгальд хор уршигтай, экологи сүйтгэсэн буруу үйл ажиллагаа явагдахгүй. Төрөл бүрийн хор хөнөөлтэй бодис ашиглахгүй.

- Компани, орон нутгийн удирдлага, иргэд гээд олон талын тэгш оролцооны зарчмыг хангаж байгаа учраас энэ төсөл үр дүнтэй хэрэгжиж яваа байх нь?

- Тэгж ойлгож болно. Төгсгөлд нь онцолж хэлэхэд бид Байгаль орчны яамнаас байгалийн нөхөн сэргээлттэй холбоотойгоор гаргасан уул уурхайн компаниудад тавигддаг шаардлага, ном журмын дагуу ажиллаж байна.

 

Эх сурвалж: Эрдэс Баялгийн Тойм

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643138
0 эможи

keyboard_arrow_up