“Эрдэнэс монгол” ххк 117.2 тэрбум төгрөгийн зээл төллөө “Эрдэнэс монгол” ххк 117.2 тэрбум төгрөгийн зээл төллөө
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Эрдэнэс монгол” ххк 117.2 тэрбум төгрөгийн зээл төллөө

2022 оны 9 сарын 30

Arslan.mn

“Эрдэнэс Монгол” ХХК “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн авто замыг төрийн мэдэлд шилжүүлэхтэй холбоотой Хөгжлийн банкнаас авсан 170.5 тэрбум төгрөгийн зээлийн төлбөрөөс 117.2 тэрбум төгрөгийг төллөө. Тус компани өмнөх онуудад Хөгжлийн банкны зээлийн төлбөрт 107.8 тэрбум төгрөгийг төлөөд байв. Зээлийн эргэн төлөлт хийснээр “Эрдэнэс Монгол” ХХК хэвийн ангилалтай зээлдэгч болж байна. “Тавантолгой-Гашуунсухайт" чиглэлийн автозам ашиглалтын хураамжид 2017 оноос хойш өөрчлөлт ороогүй нь “Эрдэнэс Монгол” ХХК Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөхөд учирч байсан бэрхшээлийн нэг юм. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газраас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн талаар онцгой анхаарч “Зэс металлийн групп”, “Нүүрс, эрчим хүчний групп” гэсэн хоёр бүлэгт хуваан Холдинг компанийн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах шийдвэр гаргасан. Тус компанийн харъяанд “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ-ууд болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нэгтгэснээр бүтцийн томоохон өөрчлөлтүүд гарч үр дүнгээ өгч эхэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643139
0 эможи

keyboard_arrow_up