“ГҮНЭЭСЭЭ ХАЙРЛАЯ“ УСНЫ АЯН ЭХЭЛЛЭЭ
Оюу толгой компани байгаль орчин, орон нутгийн асуудалд онцгой анхаарал хандуулж үйл ажиллагаагаа хариуцлагатай явуулдаг. Энэ сарын 28-ны өдөр “Гүнээсээ хайрлая” аяныг эхлүүллээ. Аяны хүрээнд “Оюу толгой” компанийн усны мэргэжилтнүүд болон салбарын эрдэмтэн судлаачид газрын доорх усны талаарх мэдээллийг үе шаттай хүргэх юм. Мөн Оюу толгой компани гидрогеологийн чиглэлээр гадаадад сурах тэтгэлгийг зарлаад байгаа ажээ.
Тус компани олон нийтийг газрын доорх усаа арвилан хэрэглэж, аж ахуйн нэгж байгууллагууд усыг хяналттай ашиглаж, газрын доорх усны тогтвортой хэрэглээг бий болгох хэрэгтэй гэж үздэг. Оюу толгойн уурхай 2022 оны эхний улиралд үйлдвэрлэлд хэрэглэсэн усныхаа 85.59 хувийг эргүүлэн ашиглаж, нэг тонн хүдэр боловсруулахад 0.4 м3 ус нөхөн сэлгэлтээр авч ашиглаж байна. Энэ үзүүлэлт нь дэлхийн бусад ижил төстэй уурхайнуудаас даруй гурав дахин бага олон улсад тэргүүлэх үзүүлэлт юм.