БАЙГАЛИЙН ХИЙН ХООЛОЙН ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙГ ЭЦЭСЛЭСЭН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛД ТАЛУУД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА БАЙГАЛИЙН ХИЙН ХООЛОЙН ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙГ ЭЦЭСЛЭСЭН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛД ТАЛУУД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

БАЙГАЛИЙН ХИЙН ХООЛОЙН ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙГ ЭЦЭСЛЭСЭН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛД ТАЛУУД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2022 оны 1 сарын 26

Arslan.mn

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Барилга хот, байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Хулан нар ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй өнөөдөр /2020.01.24/ өдөр цахим уулзалт хийлээ. Энэхүү цахим уулзалтаар Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн Техник, эдийн засгийн үндэслэлийг эцэслэн баталсан тухай протоколд талууд гарын үсэг зурлаа.

Хамтарсан Ажлын хэсгийн монголын талын ахлагч Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ "Гурван улсыг дамнасан, дэд бүтцийн энэхүү мега төслийн ТЭЗҮ-ийг товлосон хугацаанаас нь өмнө боловсруулж дууссанд баяртай байна.Уг төслийн ажлыг эрчимжүүлэх хүрээнд“Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов тэргүүтэй төлөөлөгчид 2021 онд Монгол Улсад хоёр удаа ажлын айлчлал хийж, энэ үеэр талуудын ярилцаж тохиролцсон асуудлууд бүрэн шийдвэрлэгдэж, төслийг бодит ажил хэрэг болгох шатандаа шилжиж байна” хэмээн онцоллоо.

Уг протоколд гарын үсэг зурснаар нэгдүгээрт, хөрөнгө оруулалтын өмнөх судалгаа болох “Монгол Улсын нутаг дэвсгэрээр ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих, ашиглах төслийн Техник, эдийн засгийн үндэслэл”-ийн үр дүнг батлах, хоёрдугаарт, "Зураг төсөл"-ийн үе шатанд шилжих, зураг төсөл, хайгуул судалгааны ажлуудыг гүйцэтгэх талаар тусгажээ.

Энэхүү байгалийн хийн хоолойн төсөл нь манай хоёр орны хооронд хөгжүүлж буй “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийг баяжуулан өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл бөгөөд талуудын хүчин чармайлтын дүнд амжилттай хэрэгжиж, манай хоёр улсын хувьд харилцан ашигтай, тогтвортой хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах том бүтээн байгуулалт болно гэж монголын тал итгэл дүүрэн байгаагаа Шадар сайд С.Амарсайхан илэрхийлээд, Монгол Улсын Засгийн газар үүнд өндөр ач холбогдол өгч, өмнөө тавьсан зорилтуудыг богино хугацаанд биелүүлэхийн төлөө бүх талын дэмжлэгийг үзүүлэн ажиллах болно хэмээн хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643171
0 эможи

keyboard_arrow_up