П.Сайнзориг: “Тавантолгой“ ХК нь иргэдэд ногдол ашиг тараахгүй. Харин 1900 гаруй хувьцаа эзэмшигчдээ олгоно П.Сайнзориг: “Тавантолгой“ ХК нь иргэдэд ногдол ашиг тараахгүй. Харин 1900 гаруй хувьцаа эзэмшигчдээ олгоно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

П.Сайнзориг: “Тавантолгой“ ХК нь иргэдэд ногдол ашиг тараахгүй. Харин 1900 гаруй хувьцаа эзэмшигчдээ олгоно

2023 оны 2 сарын 27

Arslan.mn

Өнгөрөгч бямба гарагт орон нутгийн Тавантолгой ХК-ийн ТУЗ хуралдаж, ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан. Гэвч олон нийтийн зүгээс бүх иргэдэд ногдол ашиг тараана хэмээн ташаа ойлголт авсан юм. Тэгвэл уг асуудлаар, Орон нутгийн “Тавантолгой” ХК-д Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж буй ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,

"Тавантолгой ХК нь 50 гаруй жилийн түүхтэй 1900 гаруй хувьцаа эзэмшигчтэй. Энэ хүрээнд эдгээр хувьцаа эзэмшигчдээ ногдол ашиг тараана. Мэдээж хамгийн том хувьцаа эзэмшигч нь Өмнөговь аймаг буюу хувьцаа эзэмшигчийг хэрэгжүүлж буй этгээдүүд нь аймгийн ИТХ юм. Мөн зарим хувьцаа эзэмшигчид шалгагдаж байгаа нь үүнээс тусдаа асуудал.

Тиймээс иргэдэд хувьцаа тараах нь ямар ч боломжгүй. Зөвхөн хувьцаа эзэмшигчид тараадаг. Нэгж хувьцаанд 2740 орчим төгрөг хуваарилж байгаа. Хамгийн сүүлд цар тахлын улмаас буюу 2021 онд 13 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, 90 орчим хувийг ногдол ашиг болгон хуваарилсан.

Хоёр компанийн асуудлыг тус тусад нь ойлгох хэрэгтэй. Нэр ойролцоо учир андуурагдах нөхцөл байдал үүсэж байна. Үүнийг залруулж хэлэх нь зүйтэй" гэв.

ВИДЕО: 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
645060
1 эможи

keyboard_arrow_up