Н.Цэрэнсамбуу: “С“ зөвшөөрлийг АТҮТ-ийн мэдээллийн системд хүсэлтээ гаргасан ААН-үүдэд хувь тэнцүүлж хуваарилсан Н.Цэрэнсамбуу: “С“ зөвшөөрлийг АТҮТ-ийн мэдээллийн системд хүсэлтээ гаргасан ААН-үүдэд хувь тэнцүүлж хуваарилсан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Н.Цэрэнсамбуу: “С“ зөвшөөрлийг АТҮТ-ийн мэдээллийн системд хүсэлтээ гаргасан ААН-үүдэд хувь тэнцүүлж хуваарилсан

2023 оны 3 сарын 23

Arslan.mn

Улс хоорондын ачаа тээврийн зөвшөөрөл буюу С зөвшөөрлийг Авто тээврийн үндэсний төвөөс олгодог байсан бол Засгийн газрын 362 дугаар тогтоол хэрэгжиж эхэлснээр Эрдэнэс Тавантолгой ХК, Энержи Ресурс, орон нутгийн өмчит Тавантолгой ХК зөвшөөрлийг олгож байгаа. Тэгвэл эдгээр компаниуд С зөвшөөрлийг олгож эхэлснээс хойш зөвшөөрлийн үнэ хэд дахин нэмэгдсэн, өөрсдийнхөө компаниудад олгож байна гэх мэдээлэл тархаад байсан юм. Тэгвэл энэ талаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ий Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуугаас энэ талаар тодрууллаа.

Тэрээр хэлэхдээ "С зөвшөөрөл буюу олон улсын ачаа тээвэр нүүрс экспорттой холбоотой зөвшөөрлийн асуудал дээр "Эрдэнэс Тавантолгой" компаниас өнгөрсөн хугацаанд 

Монгол Улс болон БНХАУ-ын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу 7200 С бичиг солилцож, ачаа тээврийн үйл ажиллагаагаа эрхлэх тоотой. Үүний 60 хувь буюу 4680 С зөвшөөрлийг "Эрдэнэс Тавантолгой" компаний худалдан авагчид нүүрсээ тээвэрлэхэд зориулж олгож байгаа.

2023 оны нэгдүгээр улиралд дээрх 4680 зөвшөөрлөөс авто тээврийн нэгдсэн систем буюу АТҮТ-ийн мэдээллийн системд хүсэлтээ гаргасан ААН-үүдэд хувь тэнцүүлж "С" зөвшөөрлийн хуваарилсан.

Хэн нэгэн ААН-үүдэд давуу байдал олгосон зүйл байхгүй. Өнгөрсөн онд С зөвшөөрөл авах 10000 гаруй хүсэлт ирсэн. Бид тус зөвшөөрлийг олгохдоо нэгдүгээрт тухайн үеийн дүрмийн дагуу битүүмжилсэн тээврийн багт орсон байх ёстой, хоёрдугаарт тээврийн нэгдсэн системд хүсэлтээ гаргасан байх ёстой гэсэн хоёр шаардлагыг тавьсан. 

Хүсэлтээ гаргах үед ААН татвар, хураамжийн өргүй байх, тээврийн хэрэгслийг үзлэг оношилгоонд бүрэн хамруулсан байх, жолооч мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй байх зэрэг шалгуур тавигддаг. 

Ингээд дээрх хоёр шаардлагыг зэрэг хангасан 7000 гаруй ААН байсан. Үүнээс эхний ээлжинд ААН-үүдийн ирүүлсэн материалын 38 хувьд нь С зөвшөөрлийг олгоод байсан бол 02 дугаар сард 50 хувь болгон нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл 100 машины зөвшөөрөл хүссэн ААН-ийн 50 машинд зөвшөөрөл олгосон гэсэн үг юм." гэдгийг онцоллоо. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645631
1 эможи

keyboard_arrow_up