“Эрдэнэс тавантолгой” ХК анх удаа эрчим хүчний нүүрс биржээр АРИЛЖААЛЛАА
2023 оны 3 сарын 24
“Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний ээлжит цахим арилжааг өнөөдөр /2023.03.24/ амжилттай зохион байгуулж 15 багц 96,000 тонн эрчим хүчний нүүрсийг анх удаа биржээр арилжааллаа.
Цахим арилжаанд нийт 4 аж ахуйн нэгж оролцож нэг тонн эрчим хүчний нүүрсийг 68.30 ам.доллароос дуудаж 73.30 ам.доллароор арилжлаа. Өмнө нь түүхий коксжих нүүрсийг биржээр арилжаалж байсан бол энэ удаад эрчим хүчний нүүрсийг биржээр амжилттай борлууллаа. "Эрдэнэс Тавантолгой" ХК 2020 онд эрчим хүчний нүүрсийг уурхайн ам нөхцөлөөр тонн тутмыг 9.5 ам.доллароор борлуулж байсан бол өнөөдөр хил нөхцөлөөр 73.30 ам.доллароор амжилттай борлууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
645659
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: