ЭТТ: “Үе тэнгийнхний эрүүл харилцаа-эерэг орчин“ сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2023 оны 5 сарын 29
“Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” буюу “Монголын эх үрсийн баярын өдөр”-ийг тохиолдуулан “Хүүхдэд ээлтэй Эрдэнэс Тавантолгой” хөтөлбөрийн хүрээнд Өсвөр насны хүүхдүүдэд зориулсан нээлттэй хэлэлцүүлгийг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд зохион байгууллаа.
“Үе тэнгийнхний эрүүл харилцаа – Эерэг орчин” сэдэвт хэлэлцүүлэгт Цогтцэций сумын дунд сургуулийн 10-18 насны 300 орчим хүүхэд оролцож сэтгэл зүйн эрүүл мэндийн боловсрол сургалтад хамрагдан тулгарсан асуудал, бэрхшээлийг найз нөхөд болон эцэг эх, багшийн оролцоотой хэрхэн шийдвэрлэх гарц шийдлийн талаар ярилцлаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
647589
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: