“Монголросцветмет” ТӨҮГ: ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо : 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Хамгаалах хэрэгсэлүүд” нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: МРЦМ/202312406
“Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Хамгаалах хэрэгсэл” нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь нэр бүхий 1 /нэг/ багцаас бүрдэнэ.
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнэ 50,000.0 /тавин мянга/ төгрөг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд тендерийн хамт 1,397,300 төгрөгийн үнийн дүн бүхий тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийн баталгаа нь тендер нээсэн өдрөөс хойш 58 /тавин найм/ хоног дуустал хугацаанд хүчинтэй байна.
Тендерийг 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмын дагуу www.tender.gov.mn цахим хаягаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг 10 минутад цахим системээр зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:“Эрхтэй”
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг www.tender.gov.mn цахим хаягаар хүргүүлж болно.
Огноо : 2023 оны 05 сарын 30
Тендер шалгаруулалтын нэр: Цахим үзүүлбэрийн өрөө
Тендер шалгаруулалтын дугаар: МРЦМ/202312139
“Монголросцветмет” ТӨҮГ нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Цахим үзүүлбэрийн өрөө” тохижилт, заслын ажил гүйцэтгэх тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ:
Багц 1: Уулзалтын өрөөний тохижилт, заслын ажил,
Багц 2: Цахим үзүүлбэрийн өрөөний тохижилт, заслын ажил.
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба Багц бүрийн хувьд төсөвт өртгийн 0.5%-тай тэнцэх төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2023 оны 06 сарын 29-ний өдрийн 09:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 06 сарын 29-ний өдрийн 09:05 цагт зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”.
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
Огноо : 2023 оны 05 сарын 30
Тендер шалгаруулалтын нэр: Угаах төхөөрөмжийн сэлбэг
Тендер шалгаруулалтын дугаар: МРЦМ/202312221
“Монголросцветмет” ТӨҮГ нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Угаах төхөөрөмжийн сэлбэг” нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байна.
Тендерийг 2023 оны 06 дугаар сарын 07-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 06 дугаар сарын 07-ний өдрийн 09 цаг 05 минутад зохион байгуулна.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
Огноо : 2023 оны 05 дугаар сарын 30-ний өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Ажиллагсдын хоол (2 багц)
Тендер шалгаруулалтын дугаар: МРЦМ/202312452
“Монголросцветмет” ТӨҮГ нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Ажиллагсдын хоол (2 багц)-ыг нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ:
Багц 2: “Шижир-Алт” АҮ-ийн ажиллагсдын хоол
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба тухайн багцын төсөвт өртгийн 0.5 хувьтай тэнцэх үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2023 оны 06 дугаар сарын 13-ний өдөр 09.00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 06 дугаар сарын 13-ний өдөр 09.05 цагт зохион байгуулна.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
“МОНГОЛРОСЦВЕТМЕТ” ТӨҮГ