“Тавантолгой“ ХК, “Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийг удирдах гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулна “Тавантолгой“ ХК, “Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийг удирдах гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Тавантолгой“ ХК, “Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийг удирдах гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулна

2023 оны 6 сарын 07

Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Тавантолгой" ХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бүрэн эрхт төөлөгчдийн тайланг сонсож, компанийн гүйцэтгэх захирал сонгох талаар шийдвэр гаргажээ.

Тус шийдвэрийн талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулав. 

Тэрбээр "Тавантолгой" ХК-д бүрэн эрхт төлөөлөгч 2022 оны арванхоёрдугаар сарын 9-ны өдөр томилогдсон байдаг. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар бүрэн эрхт төлөөлөгчийн тайланг сонсоод цаашид үргэлжлүүлэн ажиллах шаардлагагүй хэмээн үзсэн. 

Бүрэн эрхт төлөөлөгчийн тайланд жижиг "Тавантолгой" ХК олборлолтын болон борлуулалтын үйл ажиллагаа явуулахдаа нээлтэй, ил тод явуулах горимыг алдагдуулсан гэх дүгнэлт гарсан. 

Компани ашигтай ажиллахаас гадна өөрийнхөө үйл ажиллагаа, олборлолтын технологио сайжруулахад хөрөнгө оруулалт хийхгүй явж ирсэн нь эрс муудах нөхцөл байдал руу оруулжээ гэж үзсэн. Үндсэндээ тухайн жилд нийт олсон ашгийн 98 хувийг хувьцаа эзэмшигчдийн ногдол ашиг хэлбэрээр тарааж байсан нь компанид хөрөнгө оруулалт хийгдээгүй гэж дүгнэсэн. 

"Эрдэнэс Тавантолгой" ХК, жижиг "Тавантолгой" ХК хоорондын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хилийн зурвас хэтэрч олборлолтод нь өртсөн 340 мянган тонн нүүрсийг эцэслэн шийдвэрлээгүй зогсонги байдалд орсон байсан. Тэгвэл бүрэн эрхт төлөөлөгч очиж ажилласнаар дээрх асуудлыг шийдвэрлэж "Эрдэнэс Тавантолгой" ХК-д төлөх ёстой байсан 48 тэрбум төгрөгийг төлж барагдуулсан. 

2022 онд ногдол ашгийг татварын дараах ашигт байдлаар харгалзан нэгж хувьцаанд олгох шийдвэрээр нь гаргасан байдаг. Үүнийг иргэд хоёр янзаар ойлгодог. "Тавантолгой" ХК нь хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй компани учир хувьцаа эзэмшигчдэд ашгаасаа ногдол ашгийг тараах ёстой. 2023 он гарснаар 140 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг байдлаар тараасан байна. 

Хоёр бүрэн эрхт төлөөлөгчийн хугацаа дууссантай холбогдуулан "Тавантолгой" ХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг удирдах гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулж мэргэжлийн хүн томилохыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн өмчийн бодлого. зохицуулалтын газрын дарга, Зам тээврийн хөгжлийн сайдад үүрэг өгсөн" хэмээн ярилаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647906
1 эможи

keyboard_arrow_up