ТЕНДЕР: Зөвлөх үйлчилгээний тухай ЗАРЛАЛ ТЕНДЕР: Зөвлөх үйлчилгээний тухай ЗАРЛАЛ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ТЕНДЕР: Зөвлөх үйлчилгээний тухай ЗАРЛАЛ

2023 оны 8 сарын 16

Arslan.mn

Тендер шалгаруулалтын нэр:    Геологи хайгуулын өрөмдлөг, үр дүнгээр нөөцийн тодотгол тайлан боловсруулж ЭБМЗ-д хэлэлцүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар:    МРЦМ/202312135

1.    Монголросцветмет ТӨҮГ нь Геологи хайгуулын өрөмдлөг, үр дүнгээр нөөцийн тодотгол тайлан боловсруулж ЭБМЗ-д хэлэлцүүлэх зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2.    Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Монголросцветмет ТӨҮГ-ын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайнуудад хийгдэх геологи хайгуулын ажил бөгөөд нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх, шинээр ашигт малтмалын нөөц илрүүлэх зорилготой болно.

3.    Тендер нь дараах багцуудаас бүрдэнэ. Үүнд:

- Багц-1 Галтын талбай XV-020521 
- Багц-2 Хашаат Овоот Даваат XV-020580
- Багц- 3 Өндөрцагаан-1 MV-011721
- Багц- 4 Баргилт XV-021822

4.    Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно. Үүнээс гадна дараах мэдээллүүдийг нууцлахгүй ирүүлнэ. Үүнд:

  • Байгууллагын ерөнхий танилцуулга
  • Шүүхийн тусгай архивын лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг цахим хэлбэрээр авна.
  • Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн, өр төлбөргүй байх шаардлагатай бөгөөд цахим системээр ирүүлсэн лавлагаагаар үнэлнэ.
  • 2021,2022 оны аль нэг жилийн баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлэх / Сангийн сайдын 2019.12.09-ний өдрийн 255 тушаалаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 3.7 заалтыг баримтална./
  • Сүүлийн 2 жилийн аль нэг жилд гүйцэтгэсэн борлуулалтын орлого тухайн багцынхаа төсөвт өртгийн 50%-иас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тухайн багцынхаа батлагдсан төсөвийн 50 хувиас багагүй байх.
  • Сүүлийн 2 жил ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл, ажил гүйцэтгэсэн гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт.

5.    Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 17 цагаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагаас өмнө цахим худалдан авах ажиллагааны систем www.tender.gov.mn хаягаар ирүүлнэ.

“МОНГОЛРОСЦВЕТМЕТ” ТӨҮГ
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649732
0 эможи

Монголросцветмет

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up