“Бетондоход шаардлагатай материал болон ажил” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай тендер
Огноо : 2023 оны 06 дугаар сарын 20
Тендер шалгаруулалтын нэр: Ачилтын хэсгийн Q-10Тн Вандан краны доорхи талбайг бетондоход шаардлагатай материал болон ажил
Тендер шалгаруулалтын дугаар: МРЦМ/202312469
“Монголросцветмет” ТӨҮГ нь нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Ачилтын хэсгийн Q-10Тн Вандан краны доорхи талбайг бетондоход шаардлагатай материал болон ажил” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг /50.0 мян. төгрөг/ төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байх ба төсөвт өртөгийн 0,5%-тай тэнцэх үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 06 дугаар сарын 27-ны өдрийн 10:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг тухайн өдрийн 10:10 цагт зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх. Эрхгүй
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: Үгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг www.tender.gov.mn цахим систем болон доорх хаягаар хүргүүлж болно.
“МОНГОЛРОСЦВЕТМЕТ” ТӨҮГ