“Эрдэнэс тавантолгой“ ХК Хятадын Чалко“ компаниас авсан 305 сая ам.долларын урьдчилгаа төлбөрөө төлж, барагдуулжээ “Эрдэнэс тавантолгой“ ХК Хятадын Чалко“ компаниас авсан 305 сая ам.долларын урьдчилгаа төлбөрөө төлж, барагдуулжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Эрдэнэс тавантолгой“ ХК Хятадын Чалко“ компаниас авсан 305 сая ам.долларын урьдчилгаа төлбөрөө төлж, барагдуулжээ

2023 оны 9 сарын 14

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2021 оны 4 дүгээр сараас 2022 оны 5 сарын хооронд БНХАУ-ын “Чалко” компаниас нүүрсээр төлөх нөхцөлтэйгээр 305.8 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авсан байна. Харин тус компанид онцгой дэглэм тогтоох үед дээрх урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 275.1 сая ам.доллар байжээ. 

Онцгой дэглэм тогтоож, засаглалыг сайжруулан, олборлолт, борлуулалтын хэмжээг нэмснээр БНХАУ-ын “Чалко“ компаниас авсан 305.8 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг хүүгийн хамт энэ сарын 12-ны өдөр бүрэн төлж барагдуулсан байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК онцгой дэглэмийн хугацаанд нүүрсний олборлолтыг 2.8, экспортыг 2.3, борлуулалтыг 3.7 дахин нэмэгдүүлж 2.3 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж байгааг тус компани мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650822
0 эможи

keyboard_arrow_up