“Эрдэнэс Тавантолгой” компани шинэ техникүүдээ хүлээн авлаа
2023 оны 12 сарын 21
“Эрдэнэс Тавантолгой” ХК уулын ажлын өсөлттэй уялдуулан 2021-2025 оны бизнес төлөвлөлтийн дагуу 2023 оны 12-р сарын 18-нд шинэ техникүүдээ хүлээн авчээ.
120 тоннын даацтай XDE130-автосамосвал есөн ширхэг, GRT350-автогрейдер хоёр ширхэг, XDE200-экскаватор нэг ширхэг, LBR PR776-бульдозер таван ширхэг нийт 17 шинэ уул уурхайн үндсэн техник хэрэгсэл хүлээн авч, үйл ажиллагаандаа ашиглах гэж байна.
Ийнхүү парк шинэчлэл хийснээр уулын ашиглалтын өртөг зардлыг бууруулж, олборлолтыг нэмэгдүүлэх давуу талтай юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
653554
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: