“Монголросцветмет“ ТӨҮГ: Захиргааны сул ажлын байрны зар
1 Ажлын байрны нэр, шаардлагатай тоо: Захиргаа, аж ахуйн албаны Үйлчлэгч – 1 (нэг) хүн
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Цэвэрлэгээ үйлчилгээг чанартай гүйцэтгэх,
- Хариуцсан эд зүйлсэд хариуцлагатай хандаж ажиллах,
- Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэх.
Ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага
- Бүрэн дунд, түүнээс дээш боловсролтой,
- Үйлчлэгчээр ажилласан туршлагатай бол сайн,
- Цэвэрч нямбай, хурдан шуурхай ажиллах,
- Зөв харилцаа, хандлагатай, хувийн зохион байгуулалт, сахилга бат сайн, харилцааны өндөр соёлтой байх,
- Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай, шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах боломжтой байх.
Бүрдүүлэх материал
1. Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт /өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн байх/
2. "Монголросцветмет" ТӨҮГ-ын ажилтны анкет /www.mongolros.mn сайтаас маягт татаж бөглөнө.
3. Иргэний үнэмлэхийн хуулбар эсвэл хүчин төгөлдөр лавлагаа
4. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом, үнэмлэх)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь
5. Ажилласан байдлын мэдээлэл: /2021 оноос өмнөх нийгмийн даатгалын дэвтрийн нүүр+тушаалын өөрчлөлтийн тэмдэглэлийн хуулбар болон НД шимтгэл төлөлтийн лавлагаа/
6. Сүүлийн 3 сард авахуулсан 4х3 хэмжээтэй цээж зургийг анкетад заавал наасан байна.
Материал хүлээн авах хаяг, хугацаа:
Шаардлага хангасан ажил горилогчдын материалыг 2024 оны 01 дугаар сарын 17-ны өдрийн 16:00 цаг хугацаанд mailbox@monros.mn хаягаар хүлээн авч, бүртгэнэ.
Хаяг: Улаанбаатар хот, БЗД 22-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 98, "Монголросцветмет" ТӨҮГ, утас: 450060 -133
Web сайт: www.mongolros.mn
Тайлбар
- Сул ажлын байрны сонгон шалгаруулалтыг баримт бичгийн, ярилцлагын үе шаттай явуулж, оноогоор үнэлнэ.
- Анкетад мэдээллээ үнэн зөв бөглөлгүй, материал бүрдэл дутуу илгээсэн тохиолдолд баримт бичгийн шаардлагыг хангаагүйд тооцож шалгаруулалтаас хасна.
- Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.